АНУ-ын эм ба эмийн бэлдмэлийн хяналт алба “FDA”-аас корона вирусийн эсрэг “Pfizer-BioNTech” вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хийхийг зөвшөөрсөн байна. Гэхдээ энэ зөвшөөрөл нь цар тахлын үеийн онцгой нөхцөл байдалд өсвөр насныханд хэрэглэх зөвшөөрөл бөгөөд эцсийн байдлаар зөвшөөрсөн шийдвэрийг хэсэг хугацааны дараа гаргах юм байна. “FDA”-ийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Жанет Вудсток нь энэхүү шийдвэрийг “Цар тахалтай хийх тэмцэлд хийгдсэн чухал алхам” гэж тодорхойлсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна