​ Газын сектороос Израйлын зүг 200 пуужин харважээ

Н.Мижидмаа
2021/05/12

Газын сектор дах палестины хэт явцуу үзэлтнүүд өчигдөр ганц шөнийн дотор Израйлын зүг 200 гаруй пуужин харваж, Израйлын цэргийнхэн хариу болгож палестинынутагт 140 гаруй байнд цохил өгсөн байна. Энэ тухай Израйлыг хамгаалах армийн төлөөлөгч ЖонатанКонрикус хэвлэлийн хурал дээр мэдээлжээ. Түүний мэдэгдсэнээр Израйль нь палестины зэвсэгт бүлэглэлүүдийн 140 гаруй объектод цохилт өгснөөс гадна “ХАМАС”, “Исламын жихад” бүлэглэлийн 15 орчим шуурхай бүлгийг устгасан байна. Тэрээр “ХАМАСхөдөлгөөн нь Газын сеторыг бүхэлд хамарсан үйл явдлын хариуцлагыг хүлээх ёстой бөгөөд Израйлын энгийн номхон иргэдийн эсрэг явуулсан алан хядах ажиллагааны хариуцлагыг ч мөн адил хүлээх болно” гэжээ. Израйлын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Бид хурцадмал байдлыг давраахыг хүсээгүй ч тийм зам сонгосон хүмүүс манай гар ямар хүн болохыг мэдэрнэ” гэжээ.

 

Палестины бүлэглэлүүд олон тооны пуужингаар харваж дайрах үеэр Израйлын Ашкелон хотод нэг пуужин орон сууцанд тусаж зургаан хүн шархадсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18