БНХАУ-ын хүн ам 1,41178 тэрбумд хүрчээ

Н.Мижидмаа
2021/05/12

Хятадын Статистикийн удирдах газраас бүх хүн амын долоо дах удаагийн тооллогыг үндэслэн Хятадын эх газрын хэсэгт амьдарч байгаа хүн амын тоо 1,41178тэрбумд хүрсэн тухай мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжилжээ. 

 

Эдгээр 1,41178 тэрбум хүний 63,89 хувь буюу 901,99 сая нь хотын оршин суугчид байжээ. Ингэснээр Хятад нь нэлээд хэдэн жилийн өмнө зарлаад байсан хотжилтыг идэвхжүүлэх бодлогоо амжилттай хэрэгжүүлж байна гэж дүгнэж болохоор байна. 2019 онд хот суурин газар төвлөрсөн хүн ам нь нийт хүн амын 60,6 хувийг эзэлж байсан юм. Судлаачид Хятадын эдийн засгийн өсөлтийг тогтмол өндөр байлгахын тулд иргэдийг хөдөө орон нутгаас хот газар төвлөрүүлэх шаардлагатай байгааг нэлээд хэдэн жилийн өмнөөс анхааруулж байсан. Харьцуулахад Хятадыг стратегийн гол өрсөлдөгчөө гэж зарлаад байгаа АНУ-д 2020 оны байдлаар хүн амынх нь 82,7 хувь нь хот газар амьдарч байжээ.

 

Мөн энэ тооллогоор Хятадын эх газрын хүн ам жилд дунджаа 0,53 хувиар өсөж байгаа гэсэн дүгнэлт хийжээ. Эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн харьцаа 105,7 : 100 болсон байна. Энэ бол хүйсийн тэнцвэргүй байдал бага зэрэг буурсан үзүүлэлт юм. 2010 оны бүх нийтийн тооллогоор энэ харьцаа 105,2 : 100 болж байж. Түүнчлэн 16-59 насны ажлын чадвар хамгийн өндөр бүлгийн хүмүүс 880 сая байжээ. Иймд Хятадын Статистикийн удирдах газрын тэргүүн Нин Цичжэ нь БНХАУ-д ажлын хүч хангалттай их байна гэж мэдэгдсэн байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18