Чехүүд Оросоос 1 тэрбум кронын нөхөн төлбөр шаардана

М.Төгөлдөр
2021/05/11

Чех улс нь долоон жилийн өмнө 2014 онд Врбецтице тосгоны ойролцоох зэвсгийн агуулахад болсон дэлбэрэлтийн нөхөн төлбөр гэж ОХУ-аас 1 тэрбум крон буюу ойролцоогоор 39 сая доллар шаардаж авах тухайгаа мэдэгджээ. Долоон жилийн өмнө болсон энэ дэлбэрэлтийг Оросын ГРУ тагнуулаа явуулж үйлдсэн гэж Чех мэдэгдэж байгаа юм. Үүнээс гадна Оросыг дэлбэрэлтийн үеэр амь үрэгдсэн Чехийн хоёр иргэний ар гэрт нөхөн төлбөр тусад нь өгөх ёстой гэжээ.  

ОХУ нь Врбецтицед болсон дэлбэрэлтэд ямар ч хамааралгүй гэж мэдэгдсэн бөгөөд Чехийн талын бүх шаардлага, зэмлэлийг үгүйсгэж байгаа юм. Чехийн дараа Болгар улс Оросын тусгай албадыг зэвсгийн агуулахыг нь дэлбэлсэн гэж буруутгасан. Улмаар Чех, Болгар, Эстони, Латви, Литва, Польш зэрэг улсууд өөрийн нутаг дээрх Оросын дипломат ажилтнуудыг тагнуулын албадтай холбоотой гэж хөөсөн. Үүний дараагаар Оросын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд зэрэг хүмүүс мэдэгдэл хийхдээ сүүлийн үед Зүүн Европын зарим улсуудын дунд Оросыг хэн нь илүү чадах вэ гэсэн уралдаан зарласан юм шиг авирлаж байгааг заагаад Оросын эсрэг хийсэн алхам бүрд зохих хариу өгнө гэж анхааруулж байсан юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18