Британийн Засгийн газар Шотландыг тусгаарлах санал хураалтыг зөвшөөрөхгүй

М.Төгөлдөр
2021/05/11

Их Британийн бүрэлдэхүүнд багтдаг Шотландыг тусгаар улс болж салах тухай бүх нийтийн санал асуулгыг Борис Жонсоны Засгийн газар зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Энэ тухай Ерөнхий сайдын захиргааны тэргүүн Майкл Гоув олон нийтэд мэдээлсэн байна.  

Шотландын парламентын сонгуулийн дүн гарч, Шотландыг Их Британийн бүрэлдэхүүнээс гарахын төлөө тэмцдэг Шотландын үндэсний нам (SNP) олонх болсон тухай мэдэгдсэний дараа Их Британийн Ерөнхий сайд энэ мэдэгдлийг хийжээ.  

Шотландын тэргүүн сайд, үндсэрхэг үзэлтнүүдийг удирдагч Никола Стрежен нь орон нутгийн сонгуулийн үр дүнг танилцуулсны дараа мэдэгдэл хийхдээ Шотланд нутагт тусгаар улс болохын төлөөр бүх нийтийн санал асуулгыг давтан явуулна гэж мэдэгдсэн юм. Шотландад бүх нийтийн санал асуулга явуулахын тулд Их Британийн Засгийн газрын зөвшөөрөл шаардлагатай байгаа юм. Харин Борис Жонсон тийм зөвшөөрөл өгөхгүй гэдгээ удаа дараалан мэдэгдсэн.  

Уг нь Шотландчууд тусгаар улс болж Их Британийн бүрэлдэхүүнээс гарах талаар санал асуулгын 2014 онд явуулж байсан юм. Тэгэхэд шотландчуудын дийлэнх нь Их Британийн бүрэлдэхүүн үлдсэн нь зөв гэж шийдсэн юм. Харин энэ удаад тусгаар улс болох санал асуулга явуулах гол шалтаг нь Брексит болсон. Их Британийн дийлэнх иргэд Европын холбооноос гарахыг дэмжсэн ч Шотландын оршин суугчид Европын холбоондоо үлдэхийг дэмжсэн юм. Иймд үндсэрхэг үзэлтнүүд нь цаашид Шотланд нутгийг хөгжүүлэхийн тулд Их Британийн бүрэлдэхүүнээс гарч Европын холбоотой нэгдэх ёстой гэж мэдэгдээд байгаа юм.  

Хэрэв Шотландын үндсэрхэг үзэлт удирдлагууд Их Британиас өрх тусгаарлах санал асуулга явуулбал ялалтад хүрэх магадлал өндөр байгаа юм байна. Хэрэв Шотланд нь Их Британиас гарвал Лондон Европын холбооноос гарах үеийнхээс дутахааргүй олон ярвигтай асуудлыг шийдэх ёстой болох юм.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18