Францын армийнхан иргэний дайны аюул нүүрлээд байгааг Ерөнхийлөгчдөө анхааруулжээ

М.Төгөлдөр
2021/05/11

Францын армийн албан хаагч 40 мянга гаруй хүн гарын үсэг зурсан захидлыг нээлттэй захидлыг Ерөнхийлөгч Макронд явуулж, улс оронд нь иргэний дайны аюул нүүрлээд байгааг анхааруулжээ.  

Үүний өмнө Францын тэтгэвэртээ гарсан 20 генерал Ерөнхийлөгч Макронд ил захидал бичиж, арьсны өнгөөр ялгаварлахтай тэмцэх нэрийдлээр Францыг бутаргаж, үндэстэн хоорондын дайн дэгдээхийг санаархаж байна гэж анхааруулж байсан. Гэвч Макрон болон түүний талынхан энэ захидлыг бичсэн генералуудыг хэт үндсэрхэг үзэл гаргаж ардчилал, арьсны өнгөөр ялгаварлах үзлийг дэвэргэж байна гэж шүүмжилж, тэдний эсрэг янз бүрийн арга хэмжээ авчсан юм.  

Энэ удаад захидал бичсэн 40 мянга гаруй цэргийн албан хаагч захидалдаа “Манай ахмад нөхөн бол хүндлэл хүртэх эрхтэй дайчид. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш эрхийг зөрчин ад үзэж байгаа ахмад цэргийн албан хаагчид ч бас ялгаагүй. Тэд бол дайтах тухай Таны тушаалыг даган манай эрх чөлөөг хамгаалахад залуу насаа зориулсан цэргүүд бөгөөд тэд эрүүл саруул сэтгэдэг учраас танд ил захидал бичсэн. Гэтэл та тэдэнд урвагч босогч мэтээр хандсан атал тэдний цор ганц гэм гэвэл эх орондоо хайртай учраас сүйрч доройтож байгаад нь харамсаж байгаа явдал юм” гэжээ.  

Улмаар Францын түүх, түүний үнэт зүйлсийг цаашид ч энэ мэтээр үзэн ядсан хэвээр байвал улс орон сүйрлийн ирмэг дээр очно гэдгийг анхааруулжээ.

 

 


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18