Судлаачид Америкийг сүйрэлд хүргэж болзошгүй сул талыг заав

М.Төгөлдөр
2021/05/11

Америкийн хамгийн алдартай судалгааны төвүүдийн нэг болох “The Heritage Foundation” –ийн судлаач АНУ-ын удирдлагууд батлан хамгаалах аж үйлдвэрлэлдээ хангалттай хөрөнгө оруулалт хийхгүй хэвээр явбал улс орон нь сүйрнэ гэж анхааруулсныг “The National Interest” олонд хүргэсэн байна.  

“The Heritage Foundation” –ийн судлаач Дакота Вудын үзэж буйгаар АНУ-ын зэвсэгт хүчний дийлэнх цэргийн техник хуучирсан явдал нь ихээхэн түгшүүр төрүүлж байгаа юм байна. Тэрээр хэлэхдээ “Одоогийн цэргийн техникийн дийлэнхийг 1980, 1990-ээд онд худалдан авч байсан. Тэнгисийн цэргийн хүч гэхэд л гучин жилийн өмнөхөөс хоёр дахин цөөрлөө. Цэргийн нисэх хүчний нисгэгчдийн нислэг үйлдэх цаг нь хүйтэн дайны үед бол нисэх чадваргүй гэж гологдохоор цөөн байна. Армид өгөгдсөн бүх үүрэг даалгаврыг гүйцэтгэж хүрэлцэхээргүй анги нэгжүүд байна” гэжээ. Гэтэл Америкийг ийнхүү доройтож байх зуур өрсөлдөгчид нь сүүлийн 20 жилийн дотор шинэ техник худалдан авах, орчин үеийн технологи нэвтрүүлэхэд хөрөн оруулалт хийсээр байгааг тэдний явуулж байгаа хээрийн сургуулиудаас харж болно гэжээ.  

Улмаар Вуд нь ”Хэрэв Хятад АНУ хоёр нь Тайваны төлөө дайтаад Хятад ялбал АНУ-д амьсгаа дарж, дахин хүчээ төвлөрүүлээд дахиад хоёр дах удаагаа дайтах боломжийг Бээжин өгөхгүй нь лав. АНУ ба Иран хоорондын сөргөлдөөн ч мөн адил бөгөөд хэрэв тэд Израйл руу дайрал эсвэл Оростой сөргөлдөх явцад тэд манай Балтын тэнгисийн холбоотнуудыг бусад Европоос таслахаар шийдвэл ялгаагүй байдал үүснэ” гэжээ.  

Иймд Вуд нь АНУ-ын Ерөнхийлөгч Байдены захиргаа ба Конгресс дах Ардчилсан намын олонход хандан “Америкийн гол дайснууд улс орон дотоод асуудлаа шийдээд дараа нь зэвсэгт хүчнээ шинэчилж дуусахыг хүлээгээд суухгүй” гэж анхааруулжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18