Г.Занданшатар: АН дотроо учраа ололц, өлсгөлөнгөө зогсоо, тэгэхгүй бол би ирж өлсөнө

Н.Мижидмаа
Өчигдөр

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд гурав дахь өдрөө өлсгөлөн зарлаж байна. Тодруулбал, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нэр дэвшихээр болсон ч СЕХ-ноос түүний материалыг хүлээж аваагүй. Харин М.Тулгат тэргүүтэй АН-ын тамга тэмдэг хүчинтэй гэх шалтгаанаар СЕХ-ноос намын дарга асан С.Эрдэнийн материалыг хүлээн аваад байгаа юм.Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүдийг эргэж төв талбай дээр очлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар: "Ардчилсан нам дотроо учраа ол. Намын дотоод ажлыг төрийн хямрал болгож битгий дэвэргээд бай. УИХ-ын гишүүдийнхээ амь нас эрүүл мэндийг шийдвэрлэе гээд Н.Алтанхуяг, Д.Ганбат гишүүнтэй бид нар яриад шийдэж байхад та нар ингэж битгий үймүүлээд байна.  Одоо энэ үйл ажиллагаагаа зогсоо. Ингэхгүй бол би өөрөө энд ирж суулт зарлаж, өлсгөлөн зарлана " гэв.

Харин тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: УИХ-ын гишүүд маань өлсгөлөн зарлаад Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар асуулга тавьж байгаа учраас би ирж уулзлаа. Хуулиа дээдэлж Үндэсний эв нэгдлийг дээдлэн сахиж ажиллах учиртай. Энэ төрийн түшээд маань хуулиа сахин биелүүлээд асуудал байвал их хурлын танхимдаа хэлэлцэж шийдэе гэдэг санал шаардлагыг тавьж байгаа. Ер нь бол АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар надад ингэж уулзаач ээ гэдэг санал тавьсан. Саналын дагуу би ирж уулзсан. Манай гишүүдтэй уулзаад саналыг нь сонсоод ажлын хэсэг байгуулаад асуудлаа шийдэе гэсэн. Сонгуулийн ерөнхий хороо улс төрөөс хараат бусаар ажиллах ёстой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр ОХУ-д айлчлал хийхээр мордлоо 20 минутын өмнө
А.Баясгалан: Эмээ минь "Сэгс цагаан богд шигээ баян яваараa" гэж ерөөдөг байсан 54 минутын өмнө
“Subaru Impreza” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг унтраажээ 1 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цагийн өмнө
Сар шинийн сорилго барилдаан үргэлжилж байна 17 цагийн өмнө
​Х.Чойбалсангийн мэндэлсний 131 жилий​н ой тохиож байна 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний нас баралтын тоо 13 болжээ 20 цагийн өмнө
Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хариуцлагыг чангатгах үүрэг өглөө 20 цагийн өмнө
Диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг залилуулжээ 21 цагийн өмнө
Л.Энхрийлэн Парисын их дуулгад дэд байр эзэллээ Өчигдөр
Танилц: Дэлхийн хамгийн өндөр тэмээ 3.06 метр Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна Өчигдөр
Цогтцэций суманд газар хөдөлжээ Өчигдөр
Өсвөрийн тамирчид хөлбөмбөгийн цомын тэмцээнд амжилттай оролцлоо Өчигдөр
Мод, модон материалын тээвэрлэлт, гарал үүслийн мэдээллийг цахимаар олгоно Өчигдөр
И-Март 00:00 цаг хүртэл ажиллана Өчигдөр
Гэр хорооллын 800 өрхийг цэвэр эрчим хүчээр хангана Өчигдөр
Хяналт шалгалтаар 4617 зөрчил илрүүлжээ 2026/02/07
Өнөөдөр -12 градус хүйтэн 2026/02/07
Үндэсний үйлдвэрүүд ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/02/06