​ Өмнөд Солонгосын ухуулах хуудсыг корона вирус тараах аюултай гэжээ

Н.Мижидмаа
2021/05/07

Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгостой хиллэдэг бүс нутагт карантины арга хэмжээг нэмэгдүүлсэн байна. Хойд Солонгосын төв хэвлэл болох “Rodong Sinmun” сониноос баасан гарагт  мэдээлснээр Канвондо мужийн Косон-гун хошуунд вирус тархахаас сэргийлэх нэмэлт арга хэмжээ авсан бөгөөд иргэдэд хандан “Нутгийн иргэд анхаарал татахуйц бүх л хэрэг явдлын талаар холбогдох байгууллагуудад нэн даруй мэдээлэх ёстой” гэжээ. Улмаар корона вирусийн тараагч байж болох үхсэн амьтад, салхиар туугдаж ирсэн жирийн бус эд зүйлсийг онцгой анхаарахыг сануулсан байна.

 Энэхүү яригдаад байгаа салхинд туугдан ирдэг жирийн бус эд зүйл гээч нь Өмнөд Солонгосоос тараадаг ухуулах хуудас юм байна. Энэ нийтлэл гарахаас нэг өдрийн өмнө Хойд Солонгосын удирдлага иргэддээ хандан хил залгаа нутгаас тарааж байгаа Өмнөд Солонгосын ухуулах хуудас нь корона вирусийн халдвар тарааж болзошгүй тухай анхааруулж байсан бөгөөд ингэхдээ ухуулах хуудаснуудыг “жирийн бус эд зүйл” гэж давхар нэрлэж байжээ.

 Өмнөд Солонгост амьдардаг Хойд Солонгосоос зугтсан иргэдийг нэгтгэдэг төрийн бус байгууллагууд дөрөвдүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Өмнөд Солонгосын Көнгидө, Канвандо мужуудаас Хойд Солонгосын чигт 500 мянган ухуулах хуудас, 500 мянган гарын авлага, 1 долларын таван мянган дэвсгэрт бүхий 10 том агаарын бөмбөлөг хөөргөсөн байна. Ухуулах хуудас, гарын авлага нь Хойд Солонгосын эрх баригчдын шүүмжилсэн агуулгатай.

 Хойд Солонгост албан ёсоор корона вирусийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18