Колумбид татвар суутгал нэмэхийг эсэргүүцсэн 379 хүн сураггүй алга болжээ

Н.Мижидмаа
2021/05/07

Колумбийн ард иргэд Засгийн газар татварын өөрчлөлт хийж, янз бүрийн бүтээгдэхүүнд ногдуулдаг татвар, суутгалыг нэмэхийг эсэргүүцсэн жагсаал цуглаан долоо дах хоног дээрээ явуулж байна. Энэ хугацаанд эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцсон 379 хүн сураггүй алга болсон гэдгийг орон нутгийн хүний эрхийг хамгаалах байгууллагууд мэдэгджээ.

 

Тэд “Twitter”-т “Олон нийтийн 26 байгууллагыг нэгтгэдэг хүчинд автан сураггүй алга болсон хүмүүсийг хайх бүлгийн ажлын бүлэг Колумбийн хүний эрхийг хамгаалах газарт хандан бүх нийтийн ажил хаялт эхэлснээс хойш сураггүй алга болсон 379 хүнийг нэн яаралтай хайж эхлэхийг шаардаж байна” гэжээ.

 

Колумбид дөрөвдүгээр сарын 28-аас эхлэн татварын бодлогод оруулсан өөрчлөлтийг эсэргүүцсэн жагсаал цуглаан гарч байгаа юм. Өөрчлөлтийн санаачилсан Сангийн сайд огцорсон ч жагсагчид татвар суутгалаа багасгахыг шаардсаар байна.

 

Тэгвэл Колумбын Засгийн газар татвар суутгалаа яаж нэмсэн юм бэ? гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Сангийн сайдын санаачилснаар корона вирусийн цар тахалд өртөн ДНБ нь 6,8 хувиар унасан байгааг сэргээхийн тулд 2022 он гэхэд улсын төсөвт 26 их наяд песог цуглуулахаар төлөвлөсөн байна.

 

Үүний тулд иргэдийн ашиг орлогын татварыг нэмэгдүүлсэн, түүнчлэн иргэдийн амьдралын түвшнээс хамаараад ахуйн зорилгоор ашиглаж байгаа пропан, бутан гэсэн шатдаг хийд 19 хувь хүртэл суутгал ногдуулдаг болсон. Түүнчлэн дунд ангийн дээд давхаргын төлөөллүүд оршин суудаг дүүргүүдэд бензинд ногдуулдаг суутгалыг 5-аас 19 хувь хүртэл өсгөсөн. Засгийн газрын тооцоо иргэдийн ашиг орлогын түвшнээс хамааруулан ялгаатай тогтоосон тул энэ их татвар суутгалын дийлэнх нь сарын 656 доллароос дээш орлоготой хүмүүст ногдох ёстой байжээ. Гэтэл цалингийн доод хэмжээ нь ердөө 248 доллар байгаа улс оронд иргэдээсээ ийм өндөр татвар суутгал авч болохгүй гэж үйлдвэрчний эвлэлүүд нь шүүмжилсэн бөгөөд улс даяар ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулсан нь дээр дурдагдсан үр дүнд хүргээд байгаа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18