А.Амарбат: Ковидын вакцины улмаас цагдаагийн алба хаагч нас бараагүй

Б.Хонгорзул
2021/05/07

Цаг үеийн асуудлаар Увс аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хошууч А.Амарбатаас тодрууллаа.

Цахим орчинд Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагч Ковид-19 халдварын улмаас болж нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Коронавирусийн халдварын эсрэг вакцинд хамрагдаж эхэлсэн. Уг дархлаажуулалтад нийт алба хаагчдын 96.5 хувь нь хамрагдаж, үлдсэн 3.5хувь эрүүл мэндийн шалтгааны улмаас хамрагдаагүй. Манай цагдаагийн газрын хоёр ч алба хаагч өвчний улмаас таалал төгссөн харамсалтай явдал болсон.

Эхнийх нь манай Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П нь биеийн байдал тааруу шалтгаанаар дөрөвдүгээр сарын 21-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт цөс, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй гэсэн оношоор хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлж байхдаа эмч нарын зөвлөгөөнөөр хоёр удаа оруулж, компьютер томографикийн шинжилгээ хийлгэхэд онош тогтоогдоогүй, хоёр удаа коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авахад сөрөг гарсан.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтээд бие нь сайжраагүй тул дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр УНТЭ-рүү явсан. УНТЭ-т PCR шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Улаан бүсээс ирсэн халуурч, бөөлжиж байсан шинж тэмдэгтэй учраас УНТЭ-т тусгаарлалтад орсон. Улмаар тавдугаар сарын 02-д УНТЭ-т байж байгаад нас барсан. Эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан тул задлан шинжилгээ хийгдсэн. Одоо шинжилгээний хариу хүлээж байна.

Харин хоёр дахь алба хаагч болох Л нь зүрх судасны өвчний улмаас зүрхэндээ “Стент” /тэлэгч/ тавиулах хагалгаа хийлгэж эмчийн байнгын хяналтад байсан. Тус алба хаагч маань энэ сарын 04-ний өдөр гэртээ эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан харамсалтай явдал болсон.

Тиймээс дээрх хоёр талийгаач нь Коронавирусийн халдварын улмаас нас бараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Хэрэв ковидын улмаас нас барсан байсан бол шууд чандарлах ёстой байдаг. Харин талийгаачдыг ном ёсоор нь нутаглуулж байгаа.

Хаанаас Ковидын улмаас нас барсан гэх мэдээлэл цацагдсан юм бол?

Одоогоор хаанаас ийм мэдээлэл цацагдсаныг мэдэхгүй байна. Бид талийгаачийн ар гэрийнхэнтэй холбоотой байгаа. Одоо ажил явдал нь болоод хүнд хэцүү байхад нь буруу ташаа мэдээлэл явж байгаад их эмзэглэж байгаа. Тиймээс цар тахлын үед аливаа мэдээ, мэдээллийг нягтлахгүйгээр бусдад мэдээлэхгүй байхыг хүсье. Увс аймгийн цагдаагийн газрын нийт алба хаагчид хоёр алба хаагчаа алдсандаа маш их харамсаж байгаа бөгөөд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Танай цагдаагийн газраас алба хаагчдаа вакцинд хамрагдахгүй бол ажлаас нь хална гэж сүрдүүлсэн гэх мэдээлэл гарсан байсан. Та энэ талаар тайлбар өгөхгүй юу?

Тийм зүйл байхгүй. Манай цагдаагийн алба хаагчид бүгд сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамрагдаж байгаа. Ямар ч сүрдүүлсэн зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Цар тахлын үед манай алба хаагчид ачааны хүндийг үүрч, хариуцлагатай ажиллаж байгаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр