​ Крымийг Украйнд буцааж өгвөл эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцална гэжээ

Н.Мижидмаа
2021/05/06

Лондонд болсон Их долоон гүрэн буюу G7-ийн уулзалтын сүүлээр эдгээр улсуудын Гадаад хэргийн яамны тэргүүнүүд Оростой холбоотой хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд “Бид Оростой тогтвортой, урьдчилан таамаглаж болохуйц харилцаатай  байхыг хүсэж байгаагаа баталж байна. Гэсэн хэдий ч бүрэлдэж тогтсон олон улсын системд тэр дундаа кибер орчин, хуурамч мэдээллийн салбарт заналхийлж байгаа ОХУ-ын эсрэг хамтарсан боломжоо үргэлжлүүлэн нэмэгдүүлэх болно. Бид цаг агаарын өөрчлөлт, зэвсэглэлийн хяналт, зэвсэглэлээс татгалзах, зэвсэг үл тараах болон Аркстикийн байгаль орчныг хамгаалах ба эдийн засгийг хөгжүүлэх гэх мэт бүс нутгийн хямрал болон глобал сорилтуудыг шийдэхэд Оростой хамтран ажилласан хэвээр байх болно” гэжээ.

 

Гэхдээ G7-ийн сайд нар нь Орост хүний эрхийн  нөхцөл байдал муудаж, сөрөг хүчин, хүний эрхийг хамгаалагчдад системтэйгээр дарамт шахалт үзүүлж байгааг онцолсон байна. Мөн ОХУ-ыг Украйны хилээс цэргээ холдуулах нь нэн чухал болохыг заагаад Европын холбооны зүгээс аваад байгаа эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах эсэх нь Крымийг Украйнд буцаах болон Минискийн тохиролцоог дагаж мөрдөж байгаа эсэхээс хамаарна гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18