Судалгаа: Цахилгаан машин авсан таван хүн тутмын нэг нь ердийн хөдөлгүүртэй машиныг дахин сонгодог

Н.Мижидмаа
2021/05/04

АНУ-д цахилгаан машин худалдан авсан таван хүн тутмын нэг нь удалгүй дотоод шаталтын хөдөлгүүртэй машин ахин худалдаж авч байжээ. Энэ тухай судалгааг “Nature Energy” сэтгүүлд нийтэлсэн нь олны анхаарлыг ихэд татсан байна.

 Калифорнийн их сургуулийн Скотт Хардман, Гил Тал нар цахилгаан машинтай хүмүүсийг энэ төрлийн машинаас татгалзахад хүргэсэн шалтгааныг тодруулахаар шийджээ. Үүний тулд тэд 2012-2018 оны хооронд Калифорни мужид цахилгаан машин авсан иргэдийн дунд асуулга явуулжээ.

 Ингэхэд гибрид хөдөлгүүртэй машин авсан хүмүүсийн 20 хувь, цахилгаан машин авсан хүмүүсийн 18 хувь нь хэсэг хугацааны дараа дотоод шаталтын хөдөлгүүртэй машин ахин сонгож авч байжээ. Цахилгаан машинаас татгалзахад хүргэсэн гол шалтгаан нь цэнэглэдэг станцын хүртээмжгүй байдал болохыг судлаачид тогтоож. Цахилгаан машинаас татгалзсан хүмүүсийн 70 хувь нь хурдан цэнэглэдэг станцаар үйлчлүүлэх боломжгүй, үүнээсээ болоод ердийн 120 Вольтын ахуйн цахилгаан сүлжээнээс машинаас цэнэглэдэг байж. Харин ердийн 120 В-ийн сүлжээнээс цахилгаан машин цэнэглэвэл бүрэн цэнэг автал маш их хугацаа зарцуулдаг юм байна.

 Улмаар эрдэмтэд “Нэгэнт цахилгаан машин авсан хүн түүнээсээ ер татгалзахгүй гэж бодох хэрэггүй. Ийм бодол нь цахилгаан машины зах зээлийн өсөлтийг удаашруулна” гэсэн дүгнэлт хийсэн байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18