Н.Энхбаяр: Нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулна гэсэн зарчим бий

Н.Мижидмаа
2021/05/04

МАХН-аас МАН-тай нэгдэн, нийлсэн асуудлын талаар мэдээлэл хийв.

МАХН-ын дарга Н.Энхбаяр: Хамтын ажиллагааны үр дүнд олон асуудлыг шийддэг, олон жил яригдсан асуудлыг шийдэх гэсэн асуудлыг энэ намын нэгдлийн үндсэн дээр шийдэхээр төлөвлөж байгаа.Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр гэрээнд гарын үсэг зурсан. Олон жилийн турш энэ асуудлыг ярьж байсан. Нэг угшил гаралтай, үзэл баримтлал нэгтэй, нэг үүх түүхтэй МАН, МАХН нэгдэн нийлэх үү эсвэл эвсэл болох уу сонгуульд хамтран оролцох уу гэдэг сүүлийн хэдэн жилд яригдаж ирсэн. Эцэст нь нэгдэн нийлэх нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ хоёр том зарчмын асуудлыг урьдчилан тохирсон байгаа. Нэгдүгээрт, намын жирийн гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулсан. Хоёр намаас гаргасан ажлын хэсэг хамтарсан уриалга гаргасан. Хамтарсан уриалга дотор 10 том зорилтыг дэвшүүлсэн. Намын гишүүд ч энэ уриалгыг дэмжсэн. Тус уриалгад үндэслэн гэрээ байгуулсан. Бид шинэ Үндсэн хуультай болох талаар саналаа солилцож байна. Хоёрдугаарт, Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэж үзэж байнаГуравдугаартНийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулна гэсэн ийм зарчим бий. ОХУ, Канад , Швед, Норвеги, Англи, Франц, Канад гэх мэт дэлхийн хамгийн хөгжилтэй улс орнууд өөрийнхөө үндсэн хуулинд ямар улс байгуулахаа бичдэг. Тэрэн дээр  Нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улс гэж голцуу бичсэн байгаа. Хоёрын намын нэгдлийн хамгийн гол шалтгаан нь үндсэн хуулийн өөрчлөлт. Шинэ Үндсэн хууль буюу тав дахь Үндсэн хуультай больё гэж байна. Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуульд МАН  ялагдвал гэж асууж байна. Амьдрал баян юм чинь ард түмний л сонголт. Ялагдсан, ялагдаагүй энэ тэмцэлд тууштай байж, эв нэгдэлтэй байх энэ ажлаа зогсоохгүй, хэлсэндээ байна. У.Хүрэлсүхийн давуу чанар бол хэлсэндээ байдаг хүн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Сайнзориг: Жил ирэх бүр хүмүүсийн худалдан авалт муудаж байна 11 цагийн өмнө
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ 11 цагийн өмнө
​ Жюү жицү: Б.Наранхишиг “Их дуулга”-ын аварга боллоо 18 цагийн өмнө
​“Чингэлтэй фестиваль 2025” иргэдийн баярыг “шинэ чингэлтэй” уриан дор зохион байгуулж байна 18 цагийн өмнө
​Улсын харцага Г.Ганхуягийг цагдан хорих хугацааг шүүхээс дахин 30 хоногоор сунгажээ 19 цагийн өмнө
“Метро малл” худалдааны төвөөс Анкарагийн гудамж, Самбуугийн гудамж хүртэлх авто замыг хаажээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт 9 градус дулаан өдөртөө багавтар үүлтэй 19 цагийн өмнө
Тамхины хорыг бууруулахад тусламж хэрэгтэй Өчигдөр
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна Өчигдөр
Ногоон бүсийн 51 мянган айл өрхийн гэр, байшинг дулаалах ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ Өчигдөр
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Өчигдөр
Б.Найдалаа: Ерөнхий сайд ч бай, хэн ч бай орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээх ёстой Өчигдөр
Объектын гал түймрийн 14.8 хувийг өнжмөл шар өвсний дуудлага эзэлж байна Өчигдөр
Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ Өчигдөр
Ж.Энхбаяр: УИХ-ын дарга санаатайгаар "Гурилын импортын татварыг сэргээх хуулийн төсөл"-ийг унагаалаа Өчигдөр
Э.Батшугар гишүүний өргөн барьсан хуулийн төсөл батлагдаж ‘хар жагсаалт” гэх ойлголт байхгүй болно Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
“Улаанбаатар аялал жуулчлалын үзэсгэлэн 2025” болно Өчигдөр
Улаанбурхан халдварт өвчнөөр 1964 хүн өвдөөд байна Өчигдөр
​Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ Өчигдөр