Х.Баттулга: Сэтгүүлчийн бичсэн нэг үг, нэг өгүүлбэр нь ард түмэнд мэдээлэл, мэдлэг болон хүрдэг

Н.Мижидмаа
2021/05/03

Өнөөдөр тохиож буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэндчилгээ дэвшүүллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

“Эрхэм сэтгүүлчид ээ,

Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд аа,

Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дэвшүүлье.

Ардчилсан нийгмийн хамгийн чухал шалгуур нь хүний эрх, эрх чөлөө. Тэр дундаа үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлдэг иргэний тухай ойлголт юм.

Бид Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно хэмээн тунхагласан байдаг. Тиймээс ч эрх чөлөөтэй, үзэл бодлоо илэрхийлж чаддаг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд Та бүхэн ардчиллыг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж буй болохыг цаг ямагт санаж явах учиртай.

Сэтгүүлчийн бичсэн нэг үг, нэг өгүүлбэр нь ард түмэнд мэдээлэл, мэдлэг болон хүрдэг. Иймд сэтгүүлчид Та бүхэн оюун бодол, эрдэм чадвараа чухамхүү эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө, хүний эрх, эрх чөлөөний төлөө, шударга ёсны төлөө чилээж ажиллахыг уриалж байна.

Цаашид ч Та бүхэн мэргэжлийн суурь зарчимдаа үнэнч байж, ёс зүйтэй, шударга сэтгүүлзүйг эх орондоо төлөвшүүлэн хөгжүүлэх их үйлсэд ололт, амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байна.

Дэлхий даяараа цар тахалтай тэмцэж буй энэ онцгой цаг үед ардчилсан нийгмийн үнэт зүйл болох иргэний мэдэх эрхийг хангахын төлөө хүчин зүтгэж буй бүх сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад амжилт хүсье.

Цар тахал нь дэлхий даяар хэвлэл, мэдээллийн салбарт ажиллагсдад шинэ сорилтыг авчрахаас гадна мэдээлэл олж авах үйл ажиллагаанд нь саад тотгор учруулж байгааг “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага 2021 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн тайлангаа танилцуулахдаа онцолсон байна. Монгол Улс 2021 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс үзүүлэлтээр 180 орноос 68 дугаар байрт жагсаж байгаа юм.

108 жилийн түүхтэй Монголын сэтгүүлзүйн салбарын төлөөлөгчид, эрхэм сэтгүүлчид Та бүхнийг улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, шударга ёс, олон ургальч үзэл, ил тод байдлын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан, хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие гүнээ итгэж байна” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 4 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 5 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 6 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 6 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 19 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 23 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 23 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30