​ Венесуэлд ажлын хөлсний доод хэмжээг 7 сая боливар болгож нэмжээ

Н.Мижидмаа
2021/05/03

Венесуэлийн эдийн засгийн байдал харьцангуй дээрдсэн тул ажлын хөлсний доод хэмжээг 7 сая боливар болгож нэмж байгаа тухай тус улсын Хөтөлбөрийн сайд Эдуардо Пиньяте мэдээлсэн байна. Венесуэлийн Төв банкны албан ёсны ханшаар 7 сая боливар нь 2,5 ам.доллартай дүйцэх юм байна.

 Венесуэлийн удирдлага зөвхөн цалин нэмэхээс гадна 3 сая боливарын нэн тэргүүний хэрэгцээт бараа авах талон тарааж байхаар болжээ.

 Сүүлийн жилүүдэд Венесуэл нь нийгэм эдийн засгийн гүн хямралд ороод байгаа юм. Зөвхөн инфляц гэхэд л 2018 онд 1,7 сая хувьд хүрч, 2019 онд 10 мянган хувьд хүрч байсан. Венесуэлийн эдийн засаг нь газрын тосны экспортоос голчлон хамаардаг, тэр дундаа дийлэнх газрын тосоо АНУ руу экспортолдог атал АНУ-ын зүгээс эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь тус улсад маш хүнд туссан. АНУ нь Ерөнхийлөгч Трампын үед Венесуэлийн газрын тос худалдан авахаа түр зогсоосон төдийгүй бусад улс орнуудыг Венесуэлээс газрын тос авах, тус улсад хөрөнгө оруулалт хийхийг хориглосон нь маш хүнд цохилт болсон.

 АНУ нь Венесуэлээс газрын тос авахаа больсноор боловсруулах үйлдвэрүүдээ өөр эх үүсвэрээс түүхий эдээр хангах ёстой болсон. Хачирхалтай нь ийм эх сурвалж нь АНУ –ын хориг арга хэмжээнд өртсөн өөр нэг улс болох ОХУ болж хувирсан. Шинжээчдийн тооцсоноор одоогоор ОХУ-аас газрын тос хамгийн их хэмжээгээр импортлогч улс нь АНУ болж хувирсан байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18