Япон, АНУ хоёр сөнөөгч, бөмбөгдөгч онгоц оролцсон хээрийн сургууль хийжээ

Н.Мижидмаа
2021/04/30

Японы Өөрийгөө хамгаалах хүчний Нисэх хүчин ба АНУ-ын Цэргийн нисэх хүчин Япон тэнгис болон Зүүн Хятадын тэнгисийн орчим хамтарсан хээрийн сургууль явуулсан байна.

 Тус хээрийн сургуульд Японы зэвсэглэлд байдаг F-15сөнөөгч 13 ширхэг, F-2 сөнөөгч 2 ширхэг, АНУ-ын нисэх хүчний B-52 стратегийн бөмбөгдөгч хоёр ширхэг оролцсон байна. Токио ба Бээжин хоорондын газар нутгийн маргааны бай болоод буй Сенкаку (Дяоюйдао)арлууд нь Зүүн Хятадын тэнгист байрладаг учраас тус бүс нутагт ийм хээрийн сургууль болж байгаа нь Хятадын анхаарлыг маш ихээр татаж байгаа аж.

 Түүнчлэн Японы Батлан хамгаалахын сайд Нобуо Киси нь хээрийн сургууль эхэлсэн өдөр хэвлэлийн хурал хийхдээ “Япон улс нь далай тэнгист хэрэгжүүлж байгаа БНХАУ-ын үйлдлүүдийг сэтгэл зовнин анхааралтай ажиглаж байна” гэж мэдэгдсэн юм. 

 Өмнө нь хувь хүний өмчлөлд байсан Сенкаку арлуудыг 2012 онд Японы Засгийн газар худалдан авсны дараанаас Хятад нь арлуудын эзэн харьяалалд онцгой анхаарал хандуулах болсон. Японы Засгийн газар маргаантай арлуудыг мэдэлдээ авсан сургаар хятадад Японыг эсэргүүцсэн том жагсаал цуглаан болж, Хятад даяар япон хоолны газрууд, Японтой хамтарсан үйлдвэрүүдийг хаах зэрэг арга хэмжээ авсан байдаг. Улмаар Хятадын эргийн хамгаалалтын усан онгоцнууд маргаантай арлуудын орчим эргүүл хийх, ойролцоох бүсэд нь санаатай зогсох зэрэг үйлдэл хийх болсон юм. Хятад нь 2021 оны хоёрдугаар сарын 1-ээс эргийн хамгаалалтын усан онгоцнуудад усан хилийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын тулд гадаадын усан онгоц руу гал нээхийг зөвшөөрсөн хууль баталсан. Үүний хариуд Япон нь Сенкаку арлууд дээр цэрэг буулгах оролдлого хийсэн тохиолдолд зэвсэг хэрэглэх зөвшөөрлийг эргийн хамгаалалтын усан онгоцнуудаа өгөөд байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18