“Хандлагаа өөрчилье” аяны хүрээнд хийгдэх ажлуудаа ирэх сарын 1-нд иргэдэд тайлагнана

М.Төгөлдөр
2021/04/28

“Төгс хандлагаа өөрчилье” төрийн бус байгууллага /ТББ/ нь Богдхан уулын дархан цаазат газар руу нэвтрэх хэсгээс эхлээд Дугуйцагааны орой хүртэл 3.5 км газар тохижилтын ажлыг иж бүрэн  шинэчлэх аяныг гуравдугаар сарын эхээр эхлүүлсэн. 

Тохижилтын ажилд нийт 500 гаруй сая төгрөг шаардлагатай бөгөөд өдгөө иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс 9 сая  600 мянган төгрөгийг хандивын дансанд байршуулжээ. Засгийн газраас иргэн бүрт олгосон 300 мянган төгрөгийг залуус өөрсдийн санаачилгаар Богдхан уулыг тохижуулахад хандивлаж байсан удаатай.  Тэгвэл дээрх аяны хүрээнд хийгдэх ажил, тулгарч буй асуудлын талаарх хандивын нэвтрүүлгийг тавдугаар сарын 1-нд 19.30 цагаас NTV-ээр, (Монгол HD,  Боловсрол, UBS, Парламент) тв сошиал пэйжүүдээр, мэдээллийн News.mn сайтаар нэгэн зэрэг орон даяар шууд дамжуулах юм байна. Мөн энэ өдөр шаардлагатай төсөв, хандивын дансанд цугларсан мөнгийг иргэдэд нээлттэй танилцуулах бөгөөд аяны бүтээн байгуулалт дууссаны дараа үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэхээр төлөвлөж байгаа аж. 
“Хандлагаа өөрчилье” аяныг санаачлагч Ж.Энхжаргалан “Богдхан уулын дархан цаазат газар руу нэвтрэх хэсгээс эхлээд явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай зэрэг үүдний хэсгийг маш сайн тохижуулна. Цаашлаад хогийн цэгүүдийг дэлхийн жишигт нийцсэн стандарттай болгох, нүхэн жорлонг илүү ая тухтай мастер эко 00 болгоно. Уул өөд алхахаар 25 өөр төрлийн сандал бүхий амрах цэгүүдийг бүгдийг нэг стандартад оруулна.  Элэгдэж хуучирсан саравчийг нэгдсэн брэнд өнгө төрхтэй болгоно. Богдхан уулын тохижилтыг наадмаас өмнө хийж  гүйцэтгээд иргэдэд харуулахыг хүсч байна. Сэтгэл шингэсэн бүтээн байгуулалтыг уулын аялагчид маань хайрлаж гамнан, зөв соёлтойгоор ууланд  аялах нь чухал. Тохижилтын хариуд бид ийм л зүйл хүсэж байна” гэдгийг ч онцлов. 
Дуслыг хураавал далай гэдэгтэй адил иргэн, ААН-үүдийн хандивлах мөнгөний хэмжээ чухал биш учраас “Хандлагаа өөрчилье” аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18