Г.Батбаатар: Шүлснээс ковидын халдвар илрүүлэх оношлуур нь хамар залгиурын оношлуураас 50 хувь хямд өртөгтэй, халдвар авсан нэн эрт үед илрүүлэх чадвартай

Н.Мижидмаа
2021/04/28

АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар:  Шадар сайд, ЭМ-ийн сайдын хамтарсан тушаалаар хамар залгиурын PCR оношлуурын өртөг 82157 төгрөг гэж гарсан байдаг. Яг оношлуур нь дангаараа 56 мянган төгрөг юм шиг байгаа юм. Бусад өртөгтэйгөө нийлээд 82 мянган төгрөг. Харин шүлснээс халдвар илрүүлдэг PCR оношлуур нь бүх зардал ороод 31200 төгрөг. Манайх 50 хувийн хямд үнэтэй байгаа юм. Хүмүүс зарим оношлуурыг сайн ойлгохгүй байх шиг байгаа юм. Түргэвчилсэн оношлуурыг мөн л хамар залгиурт хийж шинжилгээ авч байгаа. Энэ бол 15 минутын дотор хариу нь гардаг оношлуур. Хамгийн багаар бодоход 100 мянган вирусын хуулбар байхад илрүүлдэг оношлуур. Мэдрэг чанар жаахан муутай. Тийм учраас энэ оношлуурыг өргөн дэлгэр хэрэглэхийг ДЭМБ-аас зөвлөдөггүй юм. Одоо манайд хэрэглээд байгаа Хятад, Солонгос PCR оношлуурууд нь 100-500 вирусын хуулбар байхад илрүүлэх мэдрэг чадвартай. Харин шүлснээс халдвар илрүүлэх оношлуур нь 12-24 вирусын хуулбар байхад илрүүлж чадна гэдэг нь судалгаагаар гарсан. Тэгэхээр халдвар авсны нэн эрт үед буюу халдвар авсан өдөр эсвэл маргааш нь илрүүлэх бололцоотой оношлуур. Шүлснээс халдвар илрүүлэх оношлуур бол түргэвчилсэн оношлуур биш. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 6 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 8 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 8 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 9 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 11 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 12 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 12 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 13 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 13 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 14 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 14 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21