Г.Батбаатар: Монгол үйлдвэрлэлээ дэмжицгээе гэж уриалдаг ч хажуугаар нь өнөөх Хятад, Солонгос оношлуураа худалдан авах ажил нь ч зогсдоггүй

Н.Мижидмаа
2021/04/28

АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар: Шүлснээс халдвар илрүүлдэг PCR оношлуурыг бүтээгээд, хэрэглээнд нэвтрүүлэхээр улсын бүртгэлд бүртгүүлсэн. ЭМЯ 10 мянган оношлуурыг шууд худалдан авах гэрээ байгуулаад, түүнийг үйлдвэрлээд, хүлээлгээд өгчихсөн. Харамсалтай нь энэ 10 мянган оношлуур бол нэг өдрийн хэрэглээ. Сургууль дээрээ бид нөөц бэлдээд 2000,3000 оношлуураар өдөрт 200, 300 хүнд шинжилгээ хийгээд явж байна. Энэхүү оношлуур бол эрэлт хэрэгцээтэй байгаа. Дүүргүүдийн молекул биологийн лабораториуд үүнийг хэрэглэе гэсэн хүсэлтүүдийг ирүүлж байгаа. Яагаад энэ оношлуурыг өргөн дэлгэр хэрэглэж болохгүй байна вэ гэхээр Их сургууль бол өөрөө академик байгууллага. Бизнесийн байгууллага биш. Яам маань өөрөө төрийн захиргааны төв байгууллага. Үүнийг шууд худалдан авах боломж нь хязгаарлагдмал байдаг юм байна. Өөрөөр хэлбэл заавал тендер зарладаг. Тендер зарлахаар Их сургууль тендерийнх нь шаардлагыг хангадаггүй. Янз, янзын барьцааны хөрөнгө, хийсэн ажлын туршлага гээд их сургууль ямар юмных нь тийм зүйл байх вэ. Тэгэхээр энэ хууль, эрх зүйн орчиндоо бас байна уу гэсэн бодолтой байна. Монгол хүмүүсийн нэг сэтгэхүйн саад байх шиг байна. Эд нар яг хийсэн үү?, чадсан уу? гээд л эргэлзээд байдаг. Өчигдөр би НЭМҮТ-д 20 хайрцаг оношлуурыг аваачиж өгөхөд, үүдэнд суудаг хүн нь "шүлсний оношлуур уу, муу юм гэсэн шүү дээ, наадах чинь" гэж байх жишээтэй. Бид бие биендээ итгэхээ больчихсон юм уу, Монгол судлаачдаа итгэж, Монгол үйлдвэрлэлээ дэмжье гэдэг ч үүний хажуугаар өнөөх Хятад, Солонгос оношлуураа худалдан авах ажил нь ч зогсдоггүй.Тэгэхээр энэ оношлуурыг оруулж ирж, ханган нийлүүлдэг компаниудын лобби их хүчтэй байдаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 4 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 5 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 6 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 6 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 19 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 23 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 23 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30