Иргэн С: Эхний PCR шинжилгээ нь эерэг гарсан ч дараахан нь хоёр удаа PCR шинжилгээ өгөхөд хоёулаа сөрөг гарсан

Н.Мижидмаа
2021/04/25

Хөдөө орон нутаг руу зорчихоор болсон иргэн 15-нд ХУД-т шинжилгээ өгөхөд 96 цаг хүлээгдэнэ гэсэн учир тухайн өдрөө БГД-т дахин PCR шинжилгээ өгчээ. Ингээд 15-нд БГД-т өгсөн PCR шинжилгээнийх нь хариу 18-нд эерэг гарсан байна.  Харин ХУД-т өгсөн PCR шинжилгээнийх хариу 19-нд сөрөг гарчээ. Эерэг, сөрөг хариунд эргэлзсэн иргэн 19-ний өдрөө дахин Мөнгөнгүүр эмнэлэгт PCR шинжилгээ өгөхөд маргааш нь мөн л сөрөг гарсан байна. Гайхсан иргэн БГД-ийн лаборатори, ХӨСҮТ, БГД-ийн шуурхай штабаас тодруулахад тоймтой хариу хэлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна. Энэ асуудлаар Иргэн С манай сайтад хандсан юм.

Хэзээ хаана шинжилгээ өгсөн бэ? Тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Дөрөвдүгээр сарын 10-нд БГД-ийн 13 дугаар сургуульд PCR шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Түүнээс хойш орон нутаг руу буцах хүсэлтэй байсан учраас тухайн аймгийнхаа онцгой комиссын шийдвэрийг хүлээж байгаад 15-нд аймгаас хүлээж авах боломжтой гэдэг шийдвэр ирж тухайн өдрөө ХУД-ийн Буянт-Ухаа Спорт цогцолборын гадаах явуулын автобусанд очиж PCR шинжилгээ өгсөн. Орой нь ХУД-ийн шуурхай штабаас шинжилгээний хариу хэзээ гарахыг тодруулахад 96 цаг хүлээгдэнэ гэсэн. Хамт хөдөө явах ах эгч хоёрынх маань 72 цагийн PCR шинжилгээний хүчинтэй хугацаа дуусчих гээд байсан юм. Манай ах эгч хоёр өмнөх өдөр нь 13 дугаар сургууль дээр PCR шинжилгээ өгөөд тухайн өдөртөө хариу нь гарчихсан юм. Тэгэхээр хурдан гарч байгаа юм чинь гээд БГД-ийн 13 дугаар сургууль дээр дөрөвдүгээр сарын 16-нд өгөхөд 18-нд нь миний PCR шинжилгээний хариу эерэг гарлаа гэж мессеж ирсэн. Гэтэл ХУД-т өгсөн PCR шинжилгээний хариу 19-нд сөрөг гарлаа гэж утсанд мессеж ирсэн. Эерэг, сөрөг хариу гарсан учир миний хувьд өөртөө үнэхээр их эргэлзсэн. Тэгээд тухайн 19-ний өдрөө Мөнгөн гүүр эмнэлэгт төлбөртэй PCR шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу 20-ны өдөр сөрөг гарлаа гэж мессеж ирсэн.


Таны хувьд халдвартай хүний ойрын хавьтал болсон уу? Халдварын шинж тэмдэг илэрсэн үү?

-Ойрын хавьтал огт болоогүй, надад коронавирусын ямар ч шинж тэмдэг илрээгүй. Одоо ч илрээгүй, миний бие хэвэндээ байгаа.Вакциныхаа нэгдүгээр тунд хамрагдчихсан байсан.Гэхдээ эхний тундаа найдаагүй, хоёр дахь тунгаа хийж байж дархлаа бүрэн тогтоно гэсэн учраас. Надад гол нь халдвар авах ямар ч эх үүсвэр байхгүй.

Шинжилгээ авсан газрууд руу залгаж, тодруулсан уу? Ямар хариу хэлсэн бэ?

-Тухайн эерэг гарсан 19-нд БГД-ийн ЭМТ рүү холбогдоход лабораторийнх нь хүнийг утсыг өгөөд  залгаад шинжилгээний хариугаа тодруулахад таны сорьц манайд эерэг гарахаар нь ХӨСҮТ-ийн лаборатори луу явуулж нягтлахад эерэг гарсан шүү гэсэн. Шинжилгээний хариуныхаа учрыг олох гээд БГД-ийн шуурхай штаб, НОК, ХӨСҮТ-рүү холбогдоход мэдэх хүн олддоггүй юм байна. БГД-ийн шуурхай штаб руу холбогдоход БГД-ийн ЭМТ-ийнхөө утсыг өгсөн. Тухайн хүн рүү залгахад шинжилгээ хийгдэж байх явцад шинжилгээний машин гацах  ч юм уу ямар нэгэн тийм юм болоход ганц нэг хүний шинжилгээнд тийм тохиолдол гарсан байна лээ, тэрэнд санаа зовох шаардлагагүй гэсэн. Тэгээд минийх эхнийх нь эерэг, сүүлд өгсөн шинжилгээнүүд бүгд сөрөг гарсан гээд БГД-ийн лабораторийн хүнд нь хэлэхээр таны өгсөн газрууд бүгд баталгаажуулдаг лаборатори биш, ХӨСҮТ дээр очиж шинжилгээгээ өгч байж шинжилгээний хариугаа баталгаажуулна гэж байгаа юм.Тэгээд  ХӨСҮТ рүү залгахаар манайд ямар ч шинжилгээ авагдахгүй, бүх дүүрэг дээр байнгын цэг байршиж байгаа тул тэр дүүргүүд дээр шинжилгээ өг гэсэн хариу хэлж байгаа юм. Үнэхээр мэдэх хүн байхгүй, холбогдох газар байхгүй.

Уг нь бол тухайн шинжилгээ өгсөн дүүрэг рүүгээ хандах байх?

-Тиймээ, өнөөдөр л гэхэд БГД рүү ярьтал ууртай, уцаартай, загнасан байрын ярьж байгаа юм. 19-нөөс хойш л ХӨСҮТ-ийн 119 гэсэн утас руу ярьж тэр нь цаашаа холбогдох хүмүүстээ хэлээд өгье, утсаа барьж байгаарай гээд дуудсаар байгаад алга болно. 119 гэсэн утсаар холбогдож зөвөлгөө өгч байгаа хүн нь хэн чамайг ингэж олон удаа шинжилгээ өг гэсэн юм гээд уурлаад утсаа салгасан.

Өрхийн эмнэлэгтээ хандаж үзсэн үү?

-Өрхийн эмнэлгээс байнга холбогдож байгаа. Өрхийн эмчдээ бүх асуудлаа хэлээд та надаас түргэвчилсэн тестээр шинжилгээ аваад өгөөч гэж гуйсан. Тэгээд өрхийн эмч маань түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад ахиад сөрөг гарсан. Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Ядаж нэг удаа ханиалгах халуурах шинж тэмдэг ч илрээгүй миний бие үнэхээр эрүүл байна. Халдвартай юу, үгүй юу гэдгээ мэдэхгүй гэртээ өөрийгөө тусгаарлачихсан байна. Хаашаа хандахаа ч мэдэхгүй, аргаа барж байна.

 Бидэнд мэдээлэл өгсөн танд баярлалаа.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НИТХ-ын дарга А.Баярын урилгаар Сөүл хотын ИТХ-ын дарга айлчлал хийж байна 3 цагийн өмнө
“Тайга фестиваль 2025” Хөвсгөлд болно — Байгалийн цэнгэг агаар, тунгалаг нуурын эрэгт “Хөвсгөл Тайга” жуулчны бааз та бүхнийг урьж байна 8 цагийн өмнө
Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагааг зохион байгуулж байна 9 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь 10 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү автобус үнэгүй явна 10 цагийн өмнө
Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно 10 цагийн өмнө
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 23 цагийн өмнө
Хонгор нутгаас Монгол Улсын гавьяат багш төрлөө 23 цагийн өмнө
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа Өчигдөр
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа Өчигдөр
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ Өчигдөр
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 2025/07/08
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 2025/07/08
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 2025/07/08
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 2025/07/08
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 2025/07/08