"Монполимет" компанийн Монгол банкинд барагдуулах авлагын баримт

Н.Мижидмаа
Өчигдөр

УИХ-ын гишүүн асан, "Монполимет ХХК"-ний захирал Ц.Гарамжав нь  10 тэрбум төгрөгийн өрөө "Монголбанк"-ны эрсдэлийн сангаас хаалгасан  тухай баримтыг манай сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг баримттайгаар дэлгэсэн байдаг. Харин УИХ-ын гишүүн асан, "Монполимет ХХК"-ний захирал Ц.Гарамжав нь хэвлэлд ярилцлага өгөхдөө "Би аваагүй зээлээ төлөөгүй" хэмээн ярьж байв.Тодруулбал "Монполимет ХХК"-ний Ерөнхий захирал Ц.Гарамжав нь "Би Монголбанкнаас 10 тэрбумын зээл авч байгаагүй" гэж ярьсан. Тэгвэл бид тухайн өрийн асуудалтай холбоотой тодорхой баримтыг та бүхэндээ хүргэж байна.

Баримт нэг.

 2008 оны нэгдүгээр сарын 09-ны өдөр гэх огноотой Монголбанкны тооцоо нийлсэн акт дээр "Монполимет" компанийн Ерөнхий захирал Ц.Гарамжав нь гарын үсэг зурсан байдаг. 

Дээрх тооцоо нийлсэн актыг тодруулбал, "2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Монголбанкны үлдэгдлийн тэнцэлд "Монполимет" компанитай байгуулсан гэрээний дагуу тус компанийн хүсэлтээр хийсэн арилжаанаас үүссэн дараах авлага бүртгэлтэй байгааг хоёртал /Монголбанк, Монполимет компани/  энэхүү актыг үйлдэв" гэжээ. Тооцоотой танилцаж " 839,568 ам.долларыг /урамшууллын/ буцааж төлөхийг зөвшөөрлөө" хэмээн Монполимет компанийн захирал Ц.Гарамжав тооцоо нийлсэн акт дээр гарын үсгээ зуржээ

Баримт хоёр.

"Монполимет ХХК" нь 10 тэрбумын өрөө төлөхгүй байгаа гэх баримттай холбоотой гэрчээс мэдүүлэг авсан байдаг.

Гэрчийн мэдүүлгийг тоймлон хүргэвэл:

Монголбанкны авлагын бүртгэлд "Монполимет ХХК"-ний хариуцах төлбөр болох 882.7 сая төгрөг, 3.9 сая ам.долларын төлбөр бүртгэлтэй байдаг. Н.Өнөрцэцэгийн мэдээлсэн зүйлийг би тодорхой мэдэхгүй байна. Гэхдээ "Монполимет ХХК" нь одоог хүртэл Монголбанкинд дээрх төлбөрийг үүрэгтэй байгаа.Монголбанк эрсдэлийн сан байгуулах журмын дагуу "Монполимет ХХК"-ний төлөх төлбөрийг болзошгүй алдагдлын нөөц сангаас хаасан байдаг. Хэрэв уг төлбөрийг Монголбанкинд төвлөрүүлсэн бол мэдээж төв банкны хууль тогтоомжид заасан үүргээ гүйцэтгэхэд ашиглах байсан бөгөөд эцсийн дүндээ Монголын ард түмний мөнгө гэдгийг ойлгох ёстой. "Монполимет ХХК" нь Монголбанкинд төлөх ёстой байсан 3.970.801 ам доллар 882.7 сая төгрөгийг гадаадын арилжаанд оролцсон банкуудад дээрх компанийн өмнөөс "Монголбанк" төлсөн гэсэн үг шүү дээ. Цаашид "Монполимет ХХК" нь Монголбанкинд төлбөрөө төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл "Монполимет ХХК" "Монголбанк" хооронд байгуулсан гэрээний үр дагавар болж Монголбанк алдагдал хүлээсэн байдаг. Иймд дээрх алдагдал нь Монполимет ХХК-ний төлөх төлбөр гэж ойлгож болох юм. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ярьсан 10 тэрбум төгрөг гэдэг ойлголт нь "Монполимет ХХК" Монголбанкинд төлөх ёстой байсан төлбөрийг тухайн үеийн төгрөгийн ханшаар тооцсон мөнгөний дүн гэж ойлгож болно гэжээ.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 6 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 8 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 8 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 9 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 11 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 12 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 12 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 13 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 13 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 14 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 14 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21