Ардын хүүхдэд олдоогүй зээл сайдын хүүд олдсон юм чинь журамд өөрчлөлт оруулж, бусдад нь ижил боломж олгооч

М.Төгөлдөр
Өчигдөр

Монгол улсын Шадар сайд С.Амарсайханы төрсөн хүү А.Эрдэнэхүслэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс буюу Английн Бристолын Их Сургуульд сурах сургалтын төлбөр хэмээн 27166 ам.доллар буюу 77,423,100 /далан долоон сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун/ төгрөгийн зээлийг "Боловсролын зээлийн сан"-гаас авсан талаархи мэдээлэл олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байгаа. Тэгвэл энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх 20 чиглэлээр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн тохиолдолд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгодог журамтайг бүгд мэднэ. Миний хүү ч тэдний нэг учраас ичиж, эмээх шаардлага байхгүй. Энд түүний буруу гэж огт  үгүй. Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ, хөтөлбөрөөс татгалзаж байна" хэмээн өөрийн цахим хуудаст нийтэлсэн. 

Олон нийтийг талцуулсан, эргэлзээ төрүүлсэн уг үйлдэл нь чухамдаа Н.Алтанхуягийн Засгийн газрын үед 2013 оны Засгийн газрын 271-р тогтоолоор баталсан журамд дэлхийн шилдэг их дээд сургуулийн бакалаврийн өдрийн ангид суралцахад олгодог байсан журмыг 2020 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 70-р тогтоолоор өөрчлөлт оруулж, бакалаврын зэрэгт суралцагчийн тэтгэлэгийг хасаж зөвхөн магистр, доктор болгосон байгаа юм. Энэ нь уг тэтгэлэгт сайдын хүү шиг өдөр, шөнөгүй бэлдэж явсан олон хүүхэд, эцэг эхчүүдийн хүсэл, тэмүүллийг үгүй хийж, ижил тэгш үйлчлээгүй байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл журмын өөрчлөлтөөр бакалаврыг хассан ардын хүүхдүүдэд боломжгүй байсан уг зээлийг ямар журмаар сайдын хүү авсан байв гэдэг нь олны дургүйг хүргэж байгаа юм.  

Хэрэв үнэхээр уг зээлийг шилдэг их сургуульд тэнцсэн шинэхэн оюутан буюу бакалаврын оюутан авч болдог бол олон арван хүүхэд уг зээлд ижил тэгш хамрагдах БОЛОМЖИЙГ НЭЭЖ ӨГӨӨЧ гэдгийг эрхэм сайд болгоох буй за. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18