Чингис хотын 300 гаруй түрээслэгчийн түрээсийн төлбөрийг хөл хорионы үед чөлөөлөхөөр болжээ

М.Төгөлдөр
2021/04/20

МУ-ын Засгийн газрын шийдвэрээр 4 дүгээр сарын 10-ны өдрөөс Хэнтий аймаг Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, Хэрлэн, Дэлгэрхаан суманд Хатуу хөл хорио тогтоож, аймгийн Шуурхай штабаас хариу арга хэмжээний төлөвлөгөөгөө шинэчлэн баталж хэрэгжүүлж байна.

Аймгийн төв Чингис хотын орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж хүнс, эм, түлээ нүүрсний хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж, гэр хорооллын иргэдийг усаар хангаж байна. Тэгвэл Хэнтий аймгийн Засаг дарга хатуу хөл хорионы хугацаанд аймгийнхаа иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор тэднээс санал хүсэлт, асуултыг цахим хэлбэрээр авч, шийдвэрлэн ажиллаж байна.Тухайлбал, 4-р сарын 18-ны өдөр 1000 гаруй иргэдээс цахим хэлбэрээр санал асуулга авч, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Эдийн засгийн чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргажээ.Хэнтий аймгийн төв Чингис хотод түрээс төлж бизнесийн үйл ажиллагаа явуулдаг 370 гаруй иргэн, ААН байдаг. 4-р сарын 11-ний өдрөөс тэг зогсолт хийж тэдний бизнесийн үйл ажиллагаа зогссон ч түрээсийн төлбөр нэхэгдээд байсан юм. 

Тиймээс аймгийн удирдлагууд зах, худалдааны төвүүдийн эзэдтэй зөвшилцөж, 300 гаруй түрээслэгчийн түрээсийн төлбөрийг хатуу хөл хорионы үед чөлөөлжээ. Мөн МУ-ын Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-нд тусгагдсан "Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл”-ийн хүсэлтээ илэрхийлсэн Хэнтий аймгийн 13 сумын нийт 77 иргэн, ААН-ын 7,2 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкнуудын зээлийн хорооны хурлаар орж хянагдан хөл хорионоос шалтгаалж эзэндээ хүрээгүй. Иргэдээс хүссэн дээрх асуудлаар Арилжааны банк, Улсын бүртгэлийн хэлтэс холбогдох талуудтай зөвшилцөж, цахимаар олгох ажлыг шуурхай зохион байгуулж эхэллээ.Эрүүл мэндийн чиглэлээр, ЭМ-ийн даатгалын сангаас олгогддог хөнгөлттэй эмийг хүргэлтээр олгох, Мэс заслын боолтыг гэрээр хийх, нийтийн орон сууц, гэр хороололд ариутгал халдваргүйтгэл хийх зэрэг ард иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг ажил хэрэг болгон өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Мөн Чингис хотод амаржиж хөл хорионоос шалтгаалан харьяа сум руугаа буцаж чадаагүй, Хэрлэн сумандаа садан төрөлгүй эх хүүхдийг Аймгийн Нэгдсэн эмнэлэгтээ энэ сарын 25-ны өдрийг хүртэл байрлуулж, эмнэлгээс хоол хүнсээр ханган үйлчилж байна. Тус аймагт коронавирусын 50 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд халдварын тархалт буурч байгааг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 6 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 6 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 7 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 12 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 13 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 15 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25