Монгол улсад анх удаа цээжний хонхойх гажгийг дурангийн аргаар засах хагалгааг амжилттай хийлээ

М.Төгөлдөр
2021/04/20

2021 оны 04 дүгээр сард Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын ерөнхий зөвлөх, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, доктор, профессор Н.Баасанжав, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч, МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор М.Ганбаатар, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Д.Эрдэнэболд нар болон Цээжний хөндийн мэс заслын багийн хамт олон насанд хүрэгчдийн цээжний хонхойх гажгийг цээжний дурангийн мэс заслаар “ХОС титанан СУУЛГАЦ”  тавих эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүллээ.
 
 


Цээжний хонхойх гажиг засах хос титанан суулгац тавих дурангийн мэс засал нь  өвчүүний араар болон өмнө талаар махир металл суулгац байрлуулах замаар цээжний хэлбэрийг засдаг маш жижиг хүрцийн мэс заслын орчин үеийн арга юм.
 
 

Цээж өвчүүний хонхойх гажиг болон цээжний хэлбэрийн өөрчлөлтөөс болж өвчтөнд зүрх, уушгины үйл ажиллагааны өөрчлөлт, уушги, зүрхний үйл ажиллагаа хэвийн боловч амьдралын чанарт сөргөөр нөлөөлж буй тохиолдол болон цээжний хонхорхой байдал нь сэтгэл зүйн байдал, нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлж буй үед эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг. Одоогоор 2 эмчлүүлэгчид энэхүү мэс заслыг амжилттай хийж, эмчлүүлэгчдийн биеийн байдал сайн, эмнэлгээс гарч амьдралын хэвийн горимд шилжсэн байгаа билээ. 

Ийнхүү цээжний хонхойх гажгийг засах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт эмчилгээг иргэд эрүүл мэндийн даатгалаар санхүүгийн ямар нэгэн бэрхшээлгүйгээр эх орондоо хийлгэх боломжийг бүрдүүллээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 38 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18