Үзэгчдээс ирсэн сугалааг хаясан гэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

М.Төгөлдөр
2021/04/16

Өчигдөр /2021.04.15/ олон нийтийн сүлжээнд өргөн нэвтрүүлгийн нэгэн телевизийн сугалаат нэвтрүүлгийн шууд дамжуулалтын үеэр үзэгчдийн сугалааг шидэж буй үйлдэл нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан. Шууд нэвтрүүлгийн үеэр болсон уг үйлдэлтэй холбогдуулан ТВ9 телевизийн зүгээс мэдэгдэл гаргахдаа "Манай телевиз 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Сангийн яамны тусгай зөвшөөрөл бүхий “Эгнэшгүй их” ХХК-тай эфирийн цаг түрээслэх гэрээ байгуулж, сугалааны нэвтрүүлгийг шууд дамжуулж байсан. Ингэхдээ шууд дамжуулалтын явцад тухайн компанийн алдаатай байж болзошгүй үйлдэл болсон тул гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдэж байна" хэмээсэн бол "Эгнэшгүй их" ХХК-ийн зүгээс ""Сугалаа хаяж, шууд нэвтрүүлгээс орхигдуулсан асуудал байхгүй. Хөтлөгч ажилтанд сугалаа эвхүүлэхээр дамжуулах явцад камерт орох гээд байсан учир шидсэн гэсэн асуудал гарсан. Хөтлөгч болон телевизийн асуудлыг хариуцсан хүмүүст бид санал гомдолоо хүргүүлсэн болно" хэмээн мөн мэдэгдэл гаргасан юм. 

Харин үүссэн нөхцөл байдлыг СБД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байгаа аж.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18