Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн 30 настай "Э"-д арван долоон жилийн хорих ял оноолоо

М.Төгөлдөр
2021/04/13

Энэ оны нэгдүгээр сарын 21-ны өдөр БЗД-ийн 4 дүгээр хороонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. 

Тодруулбал , 2021 оны нэгдүгээр сарын 21-ны оройн 21:00 цагийн үед БЗД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1991 онд төрсөн 30 настай Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр "Ж"-ийнхээ нүүр толгойн хэсэг газарт цохиж, улмаар багалзуурдаж амь насанд нь хэрцгийгээр халдсан байж болзошгүй хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.04.13/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс шүүгдэгч "Э"-г гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйл ангийн 2.8 хэсэгт заасны дагуу /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг нь хохироосон бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ/ гэсний дагуу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй авч үзэн 17 жил хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийтгэсэн байна.

Талийгаач "Ж"-ийн шүүх эмнэлгийн дүгнэлт нь багалзуурдсны улмаас амьсгал бүтсэн, нүүр цээжний баруун тал ,бугалга, шуу, сарвуу, баруун гуяны гадна талын түлэгдэлт галын дөлөөр нас барсны дараа үүссэн гэж гарчээ. Өөрөөр хэлбэл эхнэрээ хөнөөгөөд, дараа нь шатаасан байжээ. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18