Украйн: Гагариныг сансарт хөөргөхөд Зөвлөлтийн пуужинг зохион бүтээсэн хүн нь манай улсын Житомир хотын уугуул

Н.Мижидмаа
2021/04/13

Дөрөвдүгээр сарын 12-нд дэлхийн нийтээр хүн анх сансарт хөөрсөн түүхэн өдрийг тэмдэглэн өнгөрөөсөн. Энэ жил энэхүү түүхэн үйл явдлын 59 жилийн ой болж өнгөрлөө. Энэ баярыг задран унасан Зөвлөлт их гүрний залгамжлагч гэгддэг Орос улсад хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэгт гайхах хүн гарч байгаагүй биз. Гэтэл энэ жилээс Украйн улс сансарт анх хүн ниссэн гавьяаг булаацалдсан мэдэгдэл хийжээ.

 Украйны Ерөнхийлөгч Зеленский нь Twitter хуудсаараа дамжуулан  Украйны Ерөнхийлөгч Зеленский нь Twitter хуудсаараа дамжуулан Гагариныг сансарт хөөргөхөд Украйн улс шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж мэдэгдээд хэрүүл маргааныг эхлүүлсэн байна. Тэрээр Гагариныг сансарт хөөргөсөн Зөвлөлтийн пуужинг зохион бүтээсэн Королев нь Украйны Житомир хотын уугуул байсан гэдгийг сануул гэж мэдэгдээд хэрүүл маргааныг эхлүүлсэн байна. Тэрээр Гагариныг сансарт хөөргөсөн Зөвлөлтийн пуужинг зохион бүтээсэн Королев нь Украйны Житомир хотын уугуул байсан гэдгийг сануулаад, Зөвлөлтийн сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Украйны зохион бүтээгчид шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэжээ. Үүний хариуд Оросын Гадаад яамны төлөөлөгч Захарова мэдэгдэл хийж Зөвлөлтийн залгамжлагч болж үлдсэн Орос улс нь хүн анх сансарт ниссэн гавьяаг тухайн үеийн Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан 15 Бүгд найрамдах улсын бүгдийнх нь хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэж үздэг, хүн сансарт анх ниссэн баяр бол бүгдийнх нь хамтын баяр гэж хариу барьжээ.

 Мөн АНУ-ын Төрийн департамент энэ өдрийг тохиолдуулан гаргасан мэдэгдэлдээ Америкийн сансрын нисгэгчийн зургийг байрлуулж, сансарт анх хүн хөөрсөн өдөр гэдгээс өөр ямар ч онцлох мэдээлэл дагалдуулаагүй байж. Хальт харсан хүн бол сансарт анх хүнээ хөөргөсөн улс нь АНУ гэж ойлгогдохоор байсан юм байна. Үүнийг Оросын Гадаад яам шүүмжилж, сансарт анх хүн хөөргөсөн улс ба тэр хүний нэрийг дурслаа гээд АНУ –ын нэр хүнд унахгүй гэж мэдэгдээд тэр улс нь Зөвлөлт Холбоот Улс, хүнийх нь нэрийг Юрий Гагарин гэдгийг сануулж, цагтаа Зөвлөлтийн сансарт хүн хөөргөлөө гэдэгт АНУ-ын Ерөнхийлөгч Кеннеди баяр хүргэн цахилгаан явуулж байсныг онцолжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 6 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 7 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 8 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 10 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 11 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 11 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 12 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 12 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 13 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 13 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21