4-р сарын 4-ний өдөр Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сумын 9-р багт очиж, гэр тусгаарлалтад байсан хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсан байна.
Тусгай чиг үүргийн хариу арга хэмжээний багууд шуурхай ажиллаж Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтүүлэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Тус аймагт COVID-19-ийн халдвар сүүлийн өдрүүдэд шинээр бүртгэгдээгүй байсан билээ.
Эх сурвалж: Увс аймгийн шуурхай штаб
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна