Америкт суугаа элчин сайд Ё. Отгонбаяр эх орондоо буцах хүсэлт гаргажээ

Н.Мижидмаа
2021/04/12

АНУ-д суугаа элчин сайд Ё. Отгонбаярыг эгүүлэн татах санал 

Монгол улсын Ерөнхийлөгч Х. Баттулга гаргаж, УИХ энэ асуудлыг хэлэлцэж, эгүүлэн татахгүй хэмээн олныг саяхан шуугиулсан билээ. Харин ерөнхийлөгч элчин сайд Ё. Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргаснаар Гадаад харилцааны яам ажлаа тайлагнан хариуцдаг УИХ-ын шийдвэрийг дагах уу, Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх үү гэсэн хэцүүхэн ацан шалаанд орсон юм. УИХ-ын зарим гишүүд Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцэхгүй байгаа талаар ярьж, энэ асуудал чамгүй маргаан дагуулах шинжтэй болоод байтал элчин сайд Ё. Отгонбаяр өөрийн хүсэлтээр буцах болсон тухай мэдээ чих дэлсэв. Гадаад яамны хэдэн танилуудтайгаа утас цохин ярьж байж, элчин сайд Ё. Отгонбаярын Б. Батцэцэг сайдын нэр дээр  илгээсэн хүсэлтийг олж үзлээ. 

Одоогийн энэ үүссэн нөхцөл байдал нь АНУ-Монголын харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх ёсгүй гэж элчин сайд зарчмын хувьд үзэж, засаглалын салаа мөчрүүд хоорондоо зөрөлдсөн шийдвэр гаргасан нь цаашид элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлаар буруу жишиг тогтож болзошгүй учир Ё. Отгонбаяр эх орондоо бүр мөсөн буцах хүсэлт гаргажээ.

Ё. Отгонбаяр хүсэлтдээ АНУ-д 3 жил ажиллахдаа хийсэн, бүтээсэн ажлуудаа дурдсан байх юм. Тэрбээр хоёр орны харилцааг Иж бүрэн түншлэлээс Өртгөсөн иж бүрэн түншлэл, Өртгөсөн иж бүрэн түншлэлээс Стратегийн түншлэлийн хэмжээнд тус тус хүргэснээ ажлын гол үр дүн гэж үзэж байгаа бололтой. Үнэхээр 2019 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр орны харилцааны түүхэнд анх удаа 45 минутын ганцаарчилсан уулзалттай, АНУ-ын Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нар оролцсон өргөтгөсөн хэлэлцээтэй уулзалт болж, хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэсэн нь манай дипломат албаны, түүний дотор элчин сайд Ё. Отгонбаярын том амжилт байсан нь маргаангүй. Өөрийнх нь айлчлалыг ийм амжилттай хийсэн хүнийг Ерөнххийлөгч ажил хийгээгүй гэж татаж байгаа нь хачирхалтай.

Элчин сайдын хүсэлтэнд Улаанбаатар хотын усан хангамжийн асуудлыг шийдэхэд АНУ-ын Мянганы сорилтын сангаас олгох 350 сая ам. долларын буцалтгүй тусламжийн гэрээг байгуулсан, Монгол улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргахад АНУ-ын дэмжлэгийг авсанМонгол-Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоолыг АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимаар батлуулж, АНУ-д хөдөлмөр эрхлэх Н-2 визийн ангилалд Монгол улсыг хамруулж чадсан гээд олон л ажил дурдагджээ

Гуравдагч хөршийн худалдааны хуулийг батлуулах чиглэлд ажиллаагүй гэж ЕТГ-ын дарга Шижир элчин сайдыг буруутгаж харагдсан. Гэтэл элчин сайдын хүсэлтэнд уг хуулинд АНУ-ын Сенат, Төлөөлөгчдийн танхимын 94 гишүүний дэмжлэгийг авч чадсан тухай дурдагджээ. Манайх шиг жижиг улсын хуулийг 100 орчим гишүүнээр дэмжүүлэхийн тулд элчин сайд их л ажил хийсэн байж таарна. 

Хоёр жил гаруй явагдсан яриа хэлэлцээний үр дүнд АНУ-ын их, дээд сургуулиудад монгол оюутнуудыг хөнгөлөлттэй үнээр сургах, 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд ахиц гаргаж, хэд хэдэн их сургуультай гэрээ байгуулсан тухай бичжээ. Монгол залуусыг Америкийн дотоод оюутны зардлаар сургах энэ ажлыг Боловсролын сайд байсан хүний хувьд Ё. Отгонбаяр л чадах байсан. Одоо энэ ажил харин зогсонги болох магадлалтай нь үнэхээр харамсалтай санагдлаа.

Харин монголчуудад амин чухал хэрэгцээтэй байгаа коронавирусын вакцины яриа хэлэлцээ, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлал, цар тахлын дараахэдийн засгийн сэргэлтийг хангахад АНУ-ын тусламж дэмжлэг авахАНУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээрбайгуулах, хоёр улсын хооронд шууд тогтмол нислэгтэй болох зэрэг асар чал асуудлууд яригдаж буй үед элчин сайдаа татан авч буй нь үнэхээр харалган, мунхаг алхам болж байна. Үүнийг тэгээд хэн хийх вэ, Ерөнхийлөгч өө?


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 6 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 7 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 9 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 10 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 11 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 11 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 11 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 12 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 12 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21