Д.Жавхлан: 300 мянган төгрөгөө авч чадаагүй иргэд "Е-баримт"-д бүртгүүлэн авах боломжтой

М.Төгөлдөр
2021/04/11

Сангийн сайд Д.Жавхлан Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр иргэн бүрт олгож байгаа 300.000 төгрөгийн талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл хийж байна. Ингэхдээ Монгол улсын иргэн та хэрэв 300,000 төгрөгөө аваагүй байгаа бол:

1. 18 нас хүрсэн Монгол улсын иргэн,
2. Тэтгэврийн насанд арай хүрээгүй,
3. Одоогийн байдлаар Монгол улсын төрөөс ямар ч төрлийн халамж авдаггүй,
4. Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа, эх орондоо ирээгүй байгаа,
5. Ибаримт-д /www.ebarimt.mn/ бүртгэл үүсгээгүй, НӨАТ-ын буцаан олголт авдаггүй,
6. Төрийн алба хаагчийн цалингийн сүлжээнд байхгүй,
7. Малчны А дансаа бүртгүүлээгүй,
8. 1072 хувьцаанаас ямар нэг байдлаар хоцорсон, ногдол ашиг авч байгаагүй байх нь.

Тиймээс та уг нэг удаагийн дэмжлэгээ авахыг хүсч байвал Та дэлхийн хаанаас ч интернет ашиглан Ибаримт /www.ebarimt.mn/ системд бүртгүүлж шинээр бүртгэл үүсгэхэд өөрийн дотоодын /Монгол улс/ банкны дансандаа хүлээн авна.

Хэрэв та дээрх заавраар бүртгүүлсэн л бол "Минийх хэзээ орох вэ, хэнд хандах вэ" гэж асуух шаардлагагүй, зүгээр л 1-2 хоног хүлээх хэрэгтэй шүү.

Одоогоор 2 ажлын өдөрт нийт хүн амын 85% нь хүлээж аваад байна.
Өчигдөр, өнөөдөр амралтын өдөр таарлаа. Маргаашнаас хөл хорионоос үл хамаарч гүйлгээ үргэлжилж хийгдэнэ. 7-10 хоногт багтааж дуусгахаар ажиллаж байна хэмээжээ. 

Иргэн бүрт олгож байгаа уг мөнгийг аливаа өр зээлэнд огт суутгах ёсгүй гэдгийг мөн бичсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18