Дорноговь, Өмнөговь аймагт зорчих иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна

М.Төгөлдөр
2021/04/11

Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд Улсын онцгой комиссын Шуурхай штаб хяналт тавьж зөвшөөрөл олгох 14 хоногийн хугацаа өнөөдрөөр буюу 04 дүгээр сарын 11-ний 06:00 цагаар дуусгавар боллоо. 

Иймд Өмнөговь, Дорноговь аймагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих хөдөлгөөнийг Нийслэлийн Засаг даргын 2021.04.09-ний өдрийн А/265 дугаар Захирамжийн 2.8-д зааснаар зохицуулах болсон.

Орон нутагт зорчих иргэн тухайн аймгийн Онцгой комисст хүсэлтээ гарган зөвшөөрсөн шийдвэр авсан байх, ПГУ шинжилгээний 72 цагийн доторхи сөрөг хариутай байх, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллана.

            Иргэн, хуулийн этгээд зорчих аймгийн Онцгой комиссын зөвшөөрөл гараагүй байхад зорчих чиглэлд хөдөлгөөн үйлдэж шалган нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг УОК-ын Шуурхай штабаас анхааруулж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18