Б.Батчулуун: Онигоо ярьсан, би гэмт хэрэг хийгээгүй, уучлаарай

М.Төгөлдөр
2021/04/11

"Никитон" хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун олон сайхан уран бүтээлээрээ олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн. Гэтэл олон нийтийн сүлжээнд +18 онигоо гэх тодотголтой хүчирхийлэлтэй холбоотой зүйл ярьсан нь олон хүний бухимдлыг төрүүлж, шүүмжлэлд өртөөд байгаа юм. 

Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа "Сээлийгийн нэвтрүүлэгт орчихоод хот орох ажилтай учир Сээлийгийн машинд дайгдаад яармагаас хот хүртэл 6 цаг гаран түгжирсэн юм. Тэр хооронд лайв хийгээд хэсэг онигоо ярив. Би ч дотроо санаа зовжил байлаа. Арай л хаард онигоо ярьчихав уу даа гээд. Уг нь ч хот тэр чигтээ түгжрээд бухимдалтай байхад нь жоохон ч гэсэн хөгжөөе гэсэн санаатай байсан юм. Даан ч хужир нь ихдээд түмэн олныг дэндүү бухимдуулчихлаа. Олон нийтийн сүлжээгээр болох болохгүй зүйл донгоссон нь миний түмэн буруу. Та бүгдийг энэ өвчин зовлон гээд сэтгэл санаа хүнд байхад нэмэр болохын оронд нэрмээс болж стресстүүлсэндээ томоос том хүлцэл өчье. + 18 онигоог хүн бүхэн л дор бүрдээ ярьдаг байх. Гол нь олон нийтийн сүлжээгээр ярих ч юм байна, ярихгүй ч юм байна гэдгийг хүмүүс анзаарч сургамж авсан биз ээ. Надад бол томоос том сургамж боллоо.Харин Сэрчмаад ямар ч буруу байхгүй шүү! Би л гэж нэг шаврын хаалт машинд нь үсэрч суугаад садар самуун онигоо яриад Сээлийгээ хөлдөө чирчихлээ. Инээд муутай л даа Сэрчмаа . Байнга л инээж явдаг юм. Харин хазайсан дээр нь гэгчээр "Капитрон банк", яруу найрагч Шүүдэрцэцэг, хийлч Байгалаа, дуучин Ариунаа болон нүүр буруулж буй бүх хүмүүст хэлэхэд онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй шүү дээ! Бүү туйлшрал даа л гэж хэлье дээ" хэмээн бичжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18