ХХЕГ: Амиа алдсан алба хаагч эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг байсан

Н.Мижидмаа
2021/04/09

Говь-Алтай аймагт хоёр цэрэг харуулын даргаа буудаж хөнөөсөн асуудлаар ХХЕГ-аас тайлбар өгч байна.
Хил хамгаалах ерөнхий газрийн захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга хошууч генерал Ш.Лхачинжав: " Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Хилийн цэргийн 0214-р ангийн дөрөвдүгээр заставын харуул дээр өнгөрсөн өдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 18:00 цагт Монгол улсын хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Х, М нарын бүрэлдэхүүнтэй  манаанд үүрэг гүйцэтгээд хилийн харуул дээр ирэх явцад хэрэг гарсан. Харуулын дарга манаагаа тосч авч буу шалгаж байрлуулдаг журамтай. Ингээд байрлуулах үед манааны бүрэлдэхүүн урдаас нь зэвсэг хэрэглэж харуулын даргын амь насыг хөнөөгөөд харуулын байрыг орхиод явсан мэдээллийг авсан. Говь Алтай аймгийн цагдаа болон тагнуулын байгууллага ангийн бүрэлдэхүүнтэй ажиллаж хоёр цэргийн араас мөрдөж байна. Ангиас 50 орчим км-т Хонхор гэдэг газарт мотоциклоо орхиод цааш явсан мөрийг илрүүлээд мөшгөж байна. Харуул дээр хоёр цэргийн алба хаагч үлдсэн. Энэ дөрвөн алба хаагч нь өнгөрсөн оны аравдугаар сард татагдсан цэргүүд бөгөөд манаанд явж ирсэн хоёр цэрэг ийм үйлдлийг хийсэн гэсэн мэдээлэл өгсөн. Үлдсэн хоёр цэргийн мэдээлснээр ямар нэг дарамт шахалт байгаагүй. Харуулын дарга харин ч цэргүүдтэй хүнлэг харьцдаг байсан гэсэн.Амиа алдсан алба хаагч эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг байсан. Оргосон хоёр цэргийн нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х, нөгөө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М нар юм. Алтай сумын М гэдэг айлд ороод мотоциклыг нь гуйж аваад идэж уух юм аваад явсан байна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 43 минутын өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 1 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 16 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 19 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 20 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 21 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 21 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 22 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 23 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр