Б.Пүрэвдорж: Худалдан авсан бүтээгдэхүүн бүртээ 10 хувь төлөөд байгаа нь иргэдийн амьдралд хүнд тусаад байна шүү дээ

Н.Мижидмаа
2021/04/08

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Хүмүүсийн орлого багасчихсан байхад тодорхой хэмжээний халамжийн бодлого  явуулсан ч тэр нь цөөхөн хүнд хүрдэг, зарим нам дэмждэг хүмүүст хүрдэггүй, ялгаварладаг хороо, багийн засаг даргын үзэмжээр шийддэг болчихсон. Орлого багассан энэ үед төр засгаас явуулах хамгийн тэгш хүртээмжтэй бодлого бол "НӨАТ-ын татварыг 5 хувь болгох" асуудал юм.Өндөр, тансаг хэрэглээний бүтээгдэхүүндээ 10 хувиараа үлдээгээд өргөн хэрэглээний болон бусад зүйл дээр таван хувь болгох ч байдаг юм уу, сая төгрөгөөс доош 5 хувь, саяас дээш худалдан авалтад 10 хувь болгох ч юм уу ийм зүйл дээрээ анхаармаар байна. Хүмүүсийн өдөр тутам худалдаж авч байгаа бүтээгдэхүүн дээр 5 хувь хөнгөлнө гэдэг бол ард иргэдэд хөөрхөн мөнгө үлдээд байна шүү дээ. Худалдан авсан бүтээгдэхүүн бүртээ 10 хувь төлөөд байгаа нь иргэдийн амьдралд хүнд тусаад байна шүү дээ.Эдийн засгийн хямралын үед та нарын  авч хэрэгжүүлж байгаа бодлого чинь байндаа тусахгүй болохоор хүмүүс бухимдаад байна. Тиймээс НӨАТ-ын татварыг 5 хувь болгох хуулийн төслийг яаралтай оруулж ирж, хэлэлцэж өгөөч ээ гэж хүсч байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Анхдагч хуулийг гишүүд санаачлах эрхгүй, хууль тогтоомжийн зөрчилтэй байна гэж үзсэн. Энэ хуулиуд орж ирэх боломжгүй гээд хоёр удаа буцаагдсан. Тэгэхээр байнгын хороон дээрээ үүнийгээ сайн ярих хэрэгтэй. Төсвийн байнгын хороо мэднэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 6 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 8 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 9 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 10 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 10 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 11 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 11 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21