Таван настай охиныг дайрч амь насыг нь хохироосон Б-д шүүхээс 1,6 жилийн хорих ял оноолоо​

М.Төгөлдөр
2021/04/07

Явган хүний гарцаар гарч явсан таван настай охиныг дайрч амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг өнгөрөгч оны аравдугаар сарын 05-ны өдөр гарч байсан. Тодруулбал, 16:48 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Яармагийн эмнэлгийн хойд зам, явган хүний гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б явган зорчигч Б, О нарыг мөргөсөн юм. Ослын улмаас 9 настай, эрэгтэй О гэмтэж, 5 настай, эмэгтэй Б амь нас алдсан байдаг. 

Уг хэргийн шүүх хурал өмнө нь шүүгдэгч Б нь хоёр өмгөөлөгчөөсөө татгалзаж шинээр өмгөөлөгч авсан, өмгөөлөгчийн шүүх хурал давхцсан, хэргийн материалтай танилцана гэдэг шалтгаанаар хойшлогдож өнөөдөр товлогдсон юм. Тэгвэл Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б-д 1,6 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарч, зургаан жилээр жолоо барих эрхийг нь хассан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч н.Даваахүү, хохирогчийн талаас өмгөөлөгч Р.Булгамаа уг шүүх хуралд оролцжээ. 

Хохирогчийн ар гэрийнхэн уг хэрэг явдлаас үүдэн дахин зам тээврийн золгүй осол гарахгүй байхаас урьдчилан сэргийлэх үүднээс хэрэг гарсан гарцыг "Нүхэн гарц" болгон өөрчилж өгөхийг холбогдох хүмүүст уламжлах хүсэлтэй байгаа юм байна. 

Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдээ харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулж, анхаарал болгоомжтой зорчих хэрэгтэй байгаа юм. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18