Хөхүүл ээжүүд вакцин хийлгэж болно

Н.Мижидмаа
2021/04/06

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагийн хуваариар ажиллаж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 5-нд иргэдээс нийт 396 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа найман секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.29 минут  байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 56 иргэн хандсанаас 21 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 35 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 143 буюу 36.1 хувийг машин ачилт, 61 буюу 15.4 хувийг төрийн үйлчилгээний талаарх дуудлага эзэлж байна. 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газруудыг дөрөвдүгээр сарын 10, 11-ны бямба, ням гарагт ажиллуулахгүй байхаар цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан.

Коронавирусийн вакцинтай холбоотой 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгч байна.

-Коронавирусийн эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой юу?

-Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Гэхдээ вакциныг заавал хийлгэх хэрэгтэй. Учир нь вакцин таныг коронавирусээр өвдөхөөс хамгаална. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаалах, ойр дотнын хүмүүсээ халдвар авахаас сэргийлэх ач холбогдолтой.

-Вакцинаас өвчин авах уу?

-Үгүй. Одоогоор хүн амд хэрэглэхээр баталгаажсан вакцинууд нь амьд вирус агуулаагүй тул вакцин хийлгэснээр халдвар авахгүй.

-Хөхүүл хүн вакцин хийлгэж болох уу. Мөн удахгүй товлолт вакциндаа хамрагдах хүүхдэд нөлөөлөх үү?

-Хөхүүл эх вакцин хийлгэж болно. Мөн хүүхэд товлолт вакцин хийлгэхэд ямар ч асуудалгүй.

-В вирусийн эсрэг вакцины гурав дахь тунгаа ковидын вакцинтай зэрэг хийлгэж болох уу?

-Сарын зайтай хийлгэнэ. Нэг дор хийлгэж болохгүй. Уг нь уламжлалт товлолын вакцин нэг зэрэг  хийлгэдэг. Шинэ вакцин учраас болохгүй.

-Коронавирусийн вакцин хийлгэснээс болж үнэр мэдрэхгүй болох шинж илрэх үү?

-Түр хугацаанд тийм шинж тэмдэг өгч болно.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цагийн өмнө
Хонгор нутгаас Монгол Улсын гавьяат багш төрлөө 2 цагийн өмнө
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа 8 цагийн өмнө
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа 8 цагийн өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 9 цагийн өмнө
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл 11 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ 12 цагийн өмнө
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 13 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 13 цагийн өмнө
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав Өчигдөр
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ Өчигдөр
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” Өчигдөр
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү Өчигдөр
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан Өчигдөр
ЭМГЭНЭЛ Өчигдөр
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна Өчигдөр
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв Өчигдөр
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ Өчигдөр
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ Өчигдөр
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ Өчигдөр