Өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгожээ

Н.Мижидмаа
2021/04/05

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штаб дээр ажиллаж, халдвартай иргэдийг гэрээр тусгаарлаж байгаатай холбоотой иргэдийн гомдол, санал болон орон нутаг руу явах иргэдийн хүсэлтийн агуулгыг сонсож, хүндрэл чирэгдэлгүй шуурхай анхаарч, шийдвэрлэж ажиллах чиглэлийг өглөө.

Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг “Иргэдээс ирж байгаа ихэнх хүсэлт нь хөдөө, орон нутаг руу зорчихтой холбоотой байна. Нэгдсэн лавлах 119 дугаарт гомдол ирүүлж байгаа иргэдийн 50 хувь нь шинжилгээний цаг олдохгүй байна гэдэг дуудлага зонхилж байна. Тиймээс Хан-Уул дүүргийн “ Буян-Ухаа “спорт цогцолбор, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо техник хяналт, үзлэгийн төвийн гадна талбай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо “Зунжин” худалдааны төвийн гадна талбайд байршуулсан явуулын гурван цэгт зөвхөн орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаанаар зорих иргэдээс шинжилгээ авахыг үүрэг болголоо. Орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг холбогдох баримт бичиг, зорчих зөвшөөрөл авсны үндсэн дээр шинжилгээнд хамруулахаар болсон” хэмээн онцоллоо.

Улс орон даяар ямар ч албан байгууллага иргэдээс “PCR” шинжилгээ нэхэхгүй гэдэг шийдвэр гарсан. Ийм төрлийн зөрчил гаргаж байгаа албан байгууллагуудыг тогтоон, дарга нарт нь шаардлага тавих хэрэгтэй. Мөн дүүрэг бүрийн шуурхай штабт тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгч, хугацаанд нь хянаж, гүйцэтгэлийг нь хангуулж ажиллахыг Шадар сайд үүрэг болголоо гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 6 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 8 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 8 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 9 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 10 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 10 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21