Н.Түвшинбаяр, Э.Энхбат нар юунаас болж маргав?

Н.Мижидмаа
2021/04/04

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь Монгол Улсын начин Э.Энхбатын эрх чөлөөнд халдаж, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст сэжигтнээр тооцогдон шалгагдаж байгаа. Хохирогч Э.Энхбат начин ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт унтуулгад орсон байдалтай, биеийн байдал нь хүнд байна. Багын хоёр найз юунаас болж маргав гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа юм.

15:00 цагт "Шангрилла"

Хэрэг гардаг өдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын хоёрны өдөр 15 цагийн орчимд "Шангрилла" зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах “Brussels” зоогийн газарт Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, дарга, зарим албаны хүмүүс уулзжээ. Уулзалтад Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Булган аймгийн иргэдийн хурлын дарга Д.Эрдэнэбат, Аймгийн ИХТ Г.Ганбаатар, С.Гал-Эрдэнэ, аймгийн Засаг даргын зөвлөх Х.Соёомбоо, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Монгол улсын арслан Х.Мөнхбаатар, Булган аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Ундрах, Аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнийн найз н.Золбоо, Монгол улсын начин Э.Энхбат нарын хүмүүс байжээ. Тэд согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд “Glenmorang” нэртэй хоёр шил архи, шар айраг уусан байна. Уулзалтаас Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатыг хүргэж өгөхөөр улсын начин Э.Энхбат, аймгийн ИХТ С.Гал-Эрдэнэ нар гарчээ.

18:00 цагт "Залуу монгол" оффис

Улмаар Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат нь гэртээ хүргүүлэх замдаа Олимпийн аварга Н.Түвшинбаяртай уулзахаар утсаар тохирч тэндээсээ ХУД-ийн нэгдүгээр хороонд байрлах аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийн ажлын газар болох “Залуу монгол” байрны есдүгээр давхарт очжээ.

19:00 цагт  Н.Түвшинбаяр "Залуу монгол" байранд иржээ

Н.Түвшинбаяр "Г" гэх эмэгтэйтэй хамт ирсэн бөгөөд Н.Түвшинбаяр, "Г" нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй байдалтай орж иржээ. Д.Эрдэнэбат, С.Гал-Эрдэнэ, Э.Энхбат, Н.Түвшинбаяр, "Г" нар тухайн газар нэг шил "Glenmorang” архи уусан байна. Ингэх үеэр буюу 19:30 минут орчимд "Г", улсын начин Э.Энхбат нар нь Д.Эрдэнэбат, Н.Түвшинбаяр, С.Гал-Эрдэнэ нарыг орхиж тухайн архидалт болж байсан газраас гарсан нь камерын бичлэгт үлдсэн байна. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат нь согтуурхаж Н.Түвшинбаярт "Э.Энхбат гэдэг бацаан хэзээ ийм том болчихсон юм, дууд гэж хэлжээ". Н.Түвшинбаяр аварга Э.Энхбат начинлуу утсаар нь залгаснаар Э.Энхбат, "Г" нар гаднаас 20 цагийн үед орж ирсэн байдаг нь мөн л камерын бичлэгт үлджээ.

20:00 цагт Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн ИХТ С.Гал-Эрдэнэ нар архидалт болж байсан газраас гарчээ

Тухайн газарт Н.Түвшинбаяр, Э.Энхбат, "Г" нар үлдсэн байна. "Г" гэх эмэгтэй нь хоёр эмэгтэй найзаа дуудаж үргэлжлүүлэн байсан бөгөөд 21:00 цагийн үед зодоон эхэлсэн байна. Тухайн үед иргэн "Г" нарын гурван эмэгтэйгээс өөр, зодооныг салгах хүн байхгүй байсан учир ийнхүү асуудал хүндэрчээ. Энэ үеэр тухайн албан газрын ажилтнууд цагдаа дуудсан байна. Эмнэлгийн автомашин удаж ирсэн талаар эх сурвалжууд хэлж байгаа юм. Тухайн хэргийн газарт байсан иргэдээс ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дуудаж гэрчийн мэдүүлэг аваад эхэлжээ.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 6 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 8 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 8 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 9 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 10 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 10 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21