Өчигдөр орой МУ-ын өсөх идэр начин Э.Энхбат бусдад зодуулж ГССҮТ-д хүргэгдсэн. Хохирогч начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэгтэй бид уулзаж нөхцөл байдлыг тодруулахад олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт нөхрөө зодуулсан гэдгийг хэлж байсан юм. Э.Энхбатын биеийн байдал маш хүнд ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Уг хэрэгтэй холбогдуулан олимпийн аварга Н.Түвшинбаярыг өчигдөр шөнөөс эхлэн ЦЕГ-аас хайж байсан юм. Н.Түвшинбаяр нь өнгөрсөн шөнө Интермед эмнэлэгт очсон бөгөөд тус эмнэлэгт хэвтэж байхад нь Цагдаагийн байгууллагаас очиж, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс саатуулж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна