Б.Нандинцэцэг: Намайг ороход Н.Түвшинбаярын нүүр, толгой жаахан цус болчихсон сууж байсан, надтай юу ч дуугараагүй

Н.Мижидмаа
2021/04/03

Өчигдөр орой МУ-ын өсөх идэр начин Э.Энхбат бусдад зодуулж ГССҮТ-д хүргэгдсэн.  Хохирогч начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэгтэй бид уулзаж нөхцөл байдлыг тодрууллаа. Түүний эхнэр олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт нөхрөө зодуулсан гэдгийг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байдаг. Түүний нөхрийн биеийн байдал, тухайн үед юу болсон бэ гэдэг асуудлаар тодрууллаа.

Таны нөхрийн биеийн байдал одоогоор ямархуу байна.

-Сэхээнд маш хүнд байна. Дан тархины гэмтэл, тархины дагзны хугарал гэсэн оноштой. Анх очиход ар дагз нь нээгдээд мах нь гарчихсан, зулай нь нээгдчихсэн байсан. Бүх шүд нь уначихсан байна уу гэж харсан. Тэгээд хэдэн залуучууд өргөж босгоход шүд нь бол байна гэж хэлсэн. Эмч нар хэлэхдээ одоо яг тийм байна, ийм байна  гэж шууд хэлэх боломжгүй. Дахиад томографийн зураг авсан гэсэн. Тархи толгой руу нь өшиглөж, шилээр цохиод шил нь хагараагүй байсан. Том вискины шилээр цохьсон байсан. Шил нь хагараагүй боловч буланд нь нил цус болсон байна лээ. Миний утсан дээр бичлэг нь байгаа. Бүх зүйлийг нь бичээд авчихсан.Газраар дүүрэн шил хагарчихсан, хагарсан болор рункиудээр сийчиж нүүр ам гар, хуруу, хоёр өвдөг нь улаан нялга болсон. Манай нөхрийг үнэхээр хариу үйлдэл хийлгэхгүй болготол нь архи уулгаж байгаад зориудаар ингэж зодсон гэж миний хувьд ойлгосон. Н.Түвшинбаяр өөрөө бол нээх согтоогүй байсан.Намайг ороход үүдэнд сууж байсан.

Начин, аварга хоёр бол багын найзууд. Өмнө нь хоорондоо ингэж маргалдаж байсан уу? Өмнө нь нэг нэгнийгээ гэмтээж байсан тийм хувийн өш хонзон байдаг уу?

-Манай нөхөр ямар ч хүн яаж ч дургүйг нь хүргэж байсан чимээгүй, дотроо шүд зуугаад чимээгүй байж чаддаг хүн байхгүй юу. Өс хонзон санаж, хүнд хатуурхдаггүй хүн.

Тухайн хэрэг гардаг өдөр ямар хүмүүстэй уулзана гэж байсан бэ? Хэрэг гардаг өдөр хаана байсан бэ?

-18 цаг 18 минутад надтай яг нэг минут яриад тасалсан. “Хайр аа би Гал-эрдэнийн Зүчи их хуралдайн 9 давхарт оффист нь очих гэж байна” гэсэн. “Миний хайр битгий архи уугаарай” гэтэл “уухгүй, уухгүй” гээд тэгээд би юу ч бодоогүй. 21 цаг хүртэл ажлаа хийгээд байж байсан. Гэнэт цаг хараад 21 цаг хүртэл яагаад таг болчихов гээд хоёр утас руу нь ээлжлээд залгасан ч ерөөсөө утсаа аваагүй. Манай нөхөр ямар ч хэцүү үед утсаа авахгүй байдаггүй. Ер нь ингэж тасартлаа ч уудаггүй.

Таныг очиход олимпийн аварга Н.Түвшинбаяр байсан гэж хэллээ. Ямархуу байсан бэ?

-Намайг очиход нүүр нь жаахан цус болчихсон сууж байсан. Манай нөхөр бол цусандаа эдэгдчихсэн байсан. Нүүр, ам хувцас хунар нь улаан нялга, танигдахын аргагүй шүд нь байгаа үгүй нь мэдэгдэхгүй, нүд нь нээгдэхгүй болчихсон, нүд, хөмсөгнийх нь доор мах нь гараад хацар дээр нь аймшигтай улаан мах нь гараад танигдахын аргагүй байсан. Би ёстой шоконд ороод, яах учраа олоогүй. Н.Түвшинбаярыг үсдээд, чимхээд, маажаад хаямаар санагдсан боловч цагдаа нар байсан болохоор би дараа нь өөрөө асуудалд орох байх гэж бодоод тэвчээд, хашгираад өөрийгөө барьсан.

Н.Түвшинбаяр аварга танд ямар нэгэн юм хэлсэн үү?

-Юу ч хэлээгүй, Би наад хүн чинь удаа дараа ингэж зодож байгаа шүү дээ гээд хэлсэн. Манай нөхрийг биш л дээ. Манай гэр бүлийн найз Хосбаяр гээд залууг хэдэн жилийн  өмнө зүв зүгээр байхад нь гудамжинд зодоод бас л нүд ам нь хөхрөөд тухайн үедээ цагдаа гэлгүй зүгээр л орхиж байсан.

Тухайн үед Н.Түвшинбаяр согтуу байсан уу?

-Жаахан согтуу байсан гэсэн. Айхтар согтуу байгаагүй гэсэн.

Юунаас болж маргасан юм бол?

-Ерөөсөө юу ч байхгүй. Атаа, жөтөө яг юу байдаг юм бүү мэд. Манай нөхөр олимпийн аваргын бэлтгэл хангах бэлтгэлийг нь хоёр удаа хоёр жил хийсэн. Өөрөө ид барилдаж байх үедээ үндэсний бөхийн барилдаанаа хийхгүй бэлтгэлдээ  явахгүй, Н.Түвшинбаярын олимпийн бэлтгэлийг хангаад өөрөө олимпод нь орж байгаа юм шиг баярлаад л , өөрөө медаль авсан юм шиг баярлаад л ирж байсан. Заан болоход нь зодог шуудгаа тайлж өгөөд ирж байсан. Би болон бидний гэр бүлд өшөө байхгүй. Ямар ч өшөө байхгүй.  Би маш их гомдолтой байна. Одоо би яаж нөхрөө эрүүл саруул, босгох уу гэдэг л хамгийн гол асуудал. Эрүүл байж байхад учир нь шийдэгдэх байлгүй дээ.

Начин зодуулаад эмнэлэгт байх энэ хугацаанд Н.Түвшинбаярын ар гэрээс та бүхэнтэй холбоо барьсан уу? Мөн нөхрийнхөө биеийнх нь байдлын мэдээг эмнэлэг дотроос авч чадаж байна уу?

-Өчигдөр сэхээн амьдруулах тасагт ороход тархины гол ясны хугарал, гавлын ясны бяцрал, духны цөмрөл гээд духанд нь цус хуралт явагдсан.  Азаар тэр цус хуралт нь нэмэгдэхгүй байвал гайгүй гэсэн. Нэмэгдвэл бас аюултай юм билээ. Тийм болохоор огт хөдөлгөж болохгүй, гурван хоног маш тайван байлгах ёстой гэсэн.

Цагдаагийн байгууллагад хандаж, гомдол гаргасан уу?

-Гомдлоо биччихсэн байгаа. Нөхрийгөө сахиж байхдаа гадаа машинд суугаад цагдаагаас дуудах болов уу? Хэзээ дуудах бол гээд сууж байна.

Таныг хэдэн цагт ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан бэ? Цагдаад хэн дуудлага өгсөн юм бол?

-Намайг очиход хоёр цагдаа очсон байсан. Тэнд байсан хүмүүс л энд зодоон болж байна гэж дуудсан юм шиг байна лээ.

Уучлаарай, хамгийн сүүлд ганцхан асуулт асууя . Та бол өөрийн цахим хуудастаа Н.Түвшинбаяр аварга миний нөхрийг ингэсэн гэж мэдээлсэн. Н.Түвшинбаяр аваргыг цохиж, зодсон гэдгийг хэн хэлсэн бэ? Яагаад та тэгж бичих болсон бэ?

-Тэнд байсан гэрч байгаа. Би гэрчээ дуудах гээд утас нь холбогдохгүй байна. Миний мэдэж байгаагаар Батсуурь гээд манай Булганы нэг ах байдаг. Тэр ах манай Тамираа гэдэг рүү залгаад энэ хэд зодолдоод байна ,яаралтай ир гээд Тамирааг очиход тийм зүйл болсон байсан юм билээ.

Н.Түвшинбаяр аваргаас та өөрөөс нь асууж үзсэн үү?

-Н.Түвшинбаяраас би хашгирч бархираад юм асуухад, юу ч дуугараагүй.  Сууж байгаад, нэг мэдэхэд цагдаагаас зугтаагаад алга болсон байна лээ. Намайг очиход Н.Түвшинбаярын машин байсан, гарахад байхгүй машинаа унаад алга болсон байсан.

Танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Миний хань ямар ч байсан босох байх л гэж бодож байна. Зөв сайхан явсных нь үр дүнд үр хүүхдийг минь бурхан тэнгэр өвөг дээдэс минь харж үзэх байх л гэж бодож байна. Босоод ирэхээр нь би явдаг газраар нь явна.

Бидэнд цаг зав гаргаж мэдээлэл өгсөн танд баярлалаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа 1 цагийн өмнө
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа 2 цагийн өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 3 цагийн өмнө
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл 4 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ 5 цагийн өмнө
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 6 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 6 цагийн өмнө
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 23 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 23 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” Өчигдөр
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү Өчигдөр
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан Өчигдөр
ЭМГЭНЭЛ Өчигдөр
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна Өчигдөр
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв Өчигдөр
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ Өчигдөр
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ Өчигдөр
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ Өчигдөр
Дуу цахилгаантай бороо орно Өчигдөр
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр