Улсын Дээд шүүхээс ҮХЦ-ийн гишүүний сонгон шалгаруулалтыг зарлалаа

М.Төгөлдөр
2021/04/02

Улсын дээд шүүх Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр  дэвшигчийн сонгон шалгаруулалт зарласан байна. Учир нь Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа дуусч гуравдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохыг нийт гишүүдийн 53 нь буюу 78.8 хувь нь дэмжиж Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс Ш.Цогтоог чөлөөлсөн юм. 

Иймд Д.Солонгыг Улсын дээд шүүхээс санал болгосон учраас дараагийн гишүүнд  нэр дэвшигчийг мөн Улсын дээд шүүхээс санал болгох зохицуулалттай учраас ийн Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулахаар болсон байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авна.

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилохоор Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д тус тус заасны дагуу Улсын дээд шүүхээс санал болгох Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгийн 7.11-д заасны дагуу 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн нийт шүүгчийн хуралдаанаас нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдсан болон санал хураалтаар олонхын санал аваагүй нэр дэвшигчийг дахин бүртгэхгүй.

Нэр дэвшигчийн материалыг 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд, ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр болон [email protected] и-мэйл цахим шуудангаар (PDF форматаар) хүлээн авна. 

Нэр дэвшигч дараах баримт бичгийг бүрдүүлнэ: Үүнд:

1. нэр дэвших тухай хүсэлт (гарын үсэг зурсан байх);  

2.төрийн албан хаагчийн анкет;

3.иргэний үнэмлэхний хуулбар;

4.боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

5.нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл ажил эрхлэлтийн талаарх нийгмийн даатгалын лавлагааны эх хувь.

6.хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэйгээ тодорхойлсон холбогдох баримт: Үүнд

                 а/ хууль зүйн мэргэшсэн салбар;

                 б/ улс төрийн мэргэшсэн байдал;

                 в/ мэргэшсэн ажлын туршлага, хугацаа;

                 г/ эрдмийн зэрэг, цол (хамгаалсан сэдэв, огноо, сургууль);

                 д/ ном, судалгааны бүтээлийн жагсаалт;

                 е/ дээрх шаардлагыг нотолно гэж үзсэн бусад баримт;

Шаардлага хангасан нэр дэвших хүсэлт, ирүүлсэн материалыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан нэр дэвшигчийн нэрийг Улсын Их Хуралд хүргүүлнэ.

Нийт нэр дэвшигч болон Улсын дээд шүүхээс олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд цаг тухайд нь мэдээлэх бөгөөд олонхын санал аваагүй нэр дэвшигчийн талаар тайлбар гаргахгүй, нэр дэвшигчийн ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021.04.02

Бүртгэлтэй холбоотой мэдээллийг ажлын цагаар 51-261544, 51-261747 дугаарын утсаар авах боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 35 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18