10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуульд олгодог хувьсах зардлыг хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна

М.Төгөлдөр
2021/04/02

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хувьсах зардал ба сургалтын төлбөрийн асуудлаар мэдээлэл өглөө.

Боловсрол, шинжлэх ухааны яам өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам батлав. Журмын хүрээнд:

ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА

• Төлбөрийн уян хатан нөхцөл сар улирлаар төлөх боломжтой байх
• Хичээл сонголт баталгаажуулахад урьдчилан төлбөр шаардахгүй цуцлахгүй байх
• Анги дэвших, төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтад оруулах
• Дотуур байрын төлбөрийг буцаан олгох
• Дараагийн төлбөрт шилжүүлэх

ТӨРИЙН БУС ӨМЧИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ

• Төрөөс үзүүлсэн хөнгөлөлттэй уялдуулан сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх
• Сургалтын төлбөрийг сар улирлаар тооцон уян хатан нөхцөлөөр хангах
• Хичээл сургалтад хамрагдах эрхийг төлбөр төлөөгүй шалтгаанаар хязгаарлахгүй байх
• Цахим хичээлийн давтлагатай холбоотой нэмэлт төлбөр авахгүй байх

ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД ХУВЬСАХ ЗАРДАЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАВ. ЖУРАМД:

• Теле цахим хичээлийн ирцийн гүйцэтгэл
• Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан тайлан
• ЕБС-ийн тухайд сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байдалд үндэслэнэ гэж тусгасан.

Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн 506 цэцэрлэгт 35292 хүүхэд, 167 сургуульд 48338 сурагч, 68 их, дээд сургуульд 70499 оюутан суралцаж байна. Хувийн сургуулиудад жилд 17,9 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгодог. Үүнээс 10 сая ба түүнээс дээш төгрөгийн төлбөртэй 11 сургуульд олгодог 1 тэрбум төгрөгийн хувьсах зардалыг олгохгүй. Үүнийг хичээлийн хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18