С.Амарсайхан: Эхнэр маань дам хавьтал болж дүрэм журмын дагуу 14 хоног тусгаарлагдаж байна

Н.Мижидмаа
2021/04/01

Эхнэр нь ХӨСҮТ-д тусгаарлалтын дэглэм зөрчсөн гэх асуудалтай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "Ахмад буурлууд энэ өвчинг маш хүнд тусч байна. Манай гэр бүлийн хүний аав ээж нь 80 гарсан хүмүүс байдаг, хоёулаа шинжилгээний хариу нь эерэг гарсан.Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ барьж хүргэж өгсөн. Манай эхнэр аав ээжийнхээ гэрт буюу халдвар гарсан голомтот газраа тусгаарлагд гэсэн мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр 14 хоног тусгаарлагдаж байна. Та бүхнийг бодит мэдээллээр хангах үүднээс миний бие энэхүү мэдээллийг хийгээд зогсож байна.Гаргасан дэглэм журмыг би болон миний гэр бүл зөрчих ёсгүй. Тэр тал дээр олон нийтийн хөндөж байгаа сэдэв болон бусад асуудлуудаар хэн ч давуу эрх эдлэх ёсгүй. Тиймээс УОК гэхээсээ илүү ХӨСҮТ буюу мэргэжлийн байгууллагын гаргаж байгаа зөвлөмжийг дагаж байгаа.Манай эхнэр гэр лүүгээ ирсэн асуудал ч байхгүй. Манай хадам ээж, аав хоёулаа эерэг гарсан. Хаанаас халдвар авсан нь мэдэхгүй. Эхнэр маань эмнэлэгт ээж, ааваа хүргэж өгсөн бөгөөд одоо ч тусгаарлагдаж байгааг хэлье. Мөн гурван удаагийн шинжилгээ өгсөн бөгөөд бүх шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан. Би ч хамгийн сүүлд гурав хоногийн өмнө шинжилгээ өгөхөд сөрөг гарсан" гэв.

"


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт барилгын өргөгч тасарч дөрвөн хүн амиа алджээ 11 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй! 11 цагийн өмнө
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо    12 цагийн өмнө
Дорноговь аймгийн 12 сум хүнсний эрхийн бичгээс татгалзжээ 12 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 2200 боллоо 16 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 44 байршилд нөөцийн мах худалдаалж байна 16 цагийн өмнө
Б.Жавхлан: “Алт-3” хөтөлбөр валютын нөөц нэмэгдүүлэхэд ач тусаа өгнө 16 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр ч орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээхэд бэлэн байна 16 цагийн өмнө
Бага ангийнхны зуны амралт 6-р сарын 9-нөөс эхэлнэ 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Туул хурдны зам, хотын тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл 50 хувь буурна 17 цагийн өмнө
ЭХЭМҮТ: Хүүхэд, нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулна 17 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй 17 цагийн өмнө
​ “GS25-ын 4 жилийн ой энэ сард тохиож байна” 18 цагийн өмнө
Э.Сайнзориг: Жил ирэх бүр хүмүүсийн худалдан авалт муудаж байна Өчигдөр
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ Өчигдөр
​ Жюү жицү: Б.Наранхишиг “Их дуулга”-ын аварга боллоо Өчигдөр
​“Чингэлтэй фестиваль 2025” иргэдийн баярыг “шинэ чингэлтэй” уриан дор зохион байгуулж байна Өчигдөр
​Улсын харцага Г.Ганхуягийг цагдан хорих хугацааг шүүхээс дахин 30 хоногоор сунгажээ Өчигдөр
“Метро малл” худалдааны төвөөс Анкарагийн гудамж, Самбуугийн гудамж хүртэлх авто замыг хаажээ Өчигдөр
Улаанбаатарт 9 градус дулаан өдөртөө багавтар үүлтэй Өчигдөр