Г.Занданшатар: ХЭҮК-ийн шинэ гишүүд хүний эрхийн зөрчлийг арилгах дорвитой ажил хийсэнгүй

Н.Мижидмаа
2021/03/31

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний  байдлын талаарх 20 дахь илтгэлийг  Хүний эрхийн Үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан болон гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Өнгөрсөн онд Хүний эрхийн үндэсний комиссын хуулийг шинэчлэн баталж, хуулийн шинэчлэлийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар анх удаа сонгогдсон гишүүд хүний эрхийн илтгэлээ ийн өргөн барьж байгаа юм.  

Энэ удаагийн илтгэл нь “Ковид 19 цар тахал ба хүний эрх” гэсэн сэдвийн хүрээнд иргэдийн амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрх, зорилтот бүлгийн эрх, иргэний болон улстөрийн эрх, эрх чөлөө , эдийн засаг, нийгэм, соёлын эрх зэрэг үндсэн сэдвүүдээс гадна цар тахлын нөхцөл байдалд  төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн талаар тусгасан байна. Мөн анх удаа  туслах малчдын хүний эрхийн хэрэгжилтэд хийсэн судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын дүн зэрэгт тулгуурлан тодорхой асуудлыг хөндсөн  талаараа Ж. Хунан танилцуулсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэлийг холбогдох Байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, цар тахлын нөхцөлд хүний эрхийг хангахад үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, цар тахлыг хохирол багатай даван туулах чиглэлээр хэлэлцэн, шийдвэр гаргах болно гэв.

Мөн ХЭҮК-ийн үйл ажиллагаа хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандлаа. Тэрбээр хэлэхдээ, ХЭҮК хүний эрхийг хангуулахад бус, төрийн байгууллагын эрхийг хамгаалахад үйл ажиллагаа нь чиглэж ирсэн. Тийм ч учраас хүний эрхийн ноцтой зөрчлүүд шил дараалан гарсаар байна. Өнөөдөр эрүүдэн шүүх асуудал нийгмийн анхаарлын төвд орж  шүүмжилж буй боловч түүний цаана хүний эрхийн ноцтой зөрчлүүд маш олон гарсаар байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний үндсэн 18 эрхийг тов тодорхой зааж өгсөн. Эдгээр эрхийг сайтар судалж, түүнд суурилж, түүнийг хангахын төлөө, шинэлэг сэтгэлгээ, арга барилаар ажиллах хэрэгтэй. Шинээр сонгогдсоноос хойш  өнөөдрийг хүртэл ХЭҮК-ийн гишүүд  хүний эрхийн зөрчлийг арилгах талаар нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц дорвитой ажил хийсэнгүй. Энэ хаврын чуулганаар Хүний эрхийн эрхийг хамгаалагчийн  тухай хуулийг хэлэлцэн батална. Тиймээс хүний эрхийн зөрчлийн талаар зоригтой дуугарч, дорвитой өөрчлөлт хийхийг  нийгэм хүлээж байна гэв.

Эх сурвалж: http://parliament.mn/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 4 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 5 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 7 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 8 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 8 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 9 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 10 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 10 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21