Л.Баттөр: Нэг хүнийг 8-9 сая төгрөгөөр эмчилдэг гэдэгт зөвхөн эм тарианы мөнгө орохгүй

Н.Мижидмаа
2021/03/26

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрөөс Манай сэтгүүлч Н.Өнөрцэцэг зарим асуудлуудыг тодрууллаа.

Коронавирусээр өвчилсөн нэг хүнийг хэдэн төгрөгөөр эмчилж байгаа вэ? 8-9 сая төгрөгөөр эмчилж байгаа гэсэн үнэн үү? 

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: Коронавирусын халдвар туссан нэг хүнийг 8,9 сая төгрөгөөр эмчилдэг гэх мэдээллийг би ч гэсэн тухайн үед хараад байж байсан. Магадгүй, хамгаалах хувцас хэрэглэлийг өдөрт хэд хэдээр нь сольж байна. 8,9 саяар эмчилдэг гэдгийг би тооцоолж үзээгүй л дээ. Гэхдээ бид 8,9 сая төгрөгийг эм тарианы мөнгө гэж ойлгоод байгаа байхгүй юу. Энэ чинь өртөг шингэсэн, шинээр аппарат авахад, энэ олон эмч ажилтнууд өдөр шөнөгүй ажиллахад илүү цаг гэж байхгүй, урамшууллын мөнгө ч гэж байхгүй. Тэгэхээр энэ төр засгаас өгч байгаа энэ урамшууллыг яаж тооцсон гэдгийг би мэдэхгүй. 

Зөвхөн эмчилгээ, эм нь хэдэн төгрөг болдог вэ?

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: Коронавиусын халдвар хөнгөн, шинж тэмдэггүй бол үүнд тийм их мөнгө зарцуулахгүй. Гэртээ гарсан хүмүүс үүнийг гайхаад байгаа. Үйлчилгээнд ажиллаж байгаа, энэ тоног төхөөрөмжүүд энэ бүх өртөгт орно. Аппаратаар эмчилж байгаа, хүчилтөрөгчийн аппарат залгаж хүнд байсан хүмүүсийг эмчлэхэд 8, 9 саяас их мөнгө орно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 6 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 7 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 8 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 8 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 8 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 9 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 9 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21