Д.Золжаргал: Иргэн бүр хариуцлагатай байж, хайртай гэр бүлээ хамгаалан гэр гэртээ байхыг уриалж байна

Н.Мижидмаа
2021/03/25

АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Д.ЗОЛЖАРГАЛ АРД ИРГЭДДЭЭ УРИАЛГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/ дэлхий даяар тархаж, цар тахлын хэмжээнд хүрч хүн төрөлхтөн хүнд сорилтыг даван туулж байна. Цар тахлын хоёр дахь давалгаа Монгол Улсад нөлөөлж буй энэ үед Архангай аймгийн хэмжээнд ковид-19 вирусийн тохиолдол дотооддоо дахин батлагдаж, Аймгийн онцгой комисс, шуурхай арга хэмжээний баг хариу арга хэмжээ аван ажиллаж байна. 

- Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг тогтоон, тусгаарлах арга хэмжээ үргэлжилж, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүллээ.
- Коронавирусын халдвар батлагдсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай захирамж гарч, Эрдэнэбулган сумын хэмжээнд хүнсний худалдаа, эмийн сан, ус түгээлтээс бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээг зогсоогоод байна. Дээрх худалдаа үйлчилгээний газрууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байж хүнс нөөцлөх зэргээр бөөгнөрөл үүсгэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Шаардлагатай тохиолдолд өрх бүрээс нэг гишүүн хөдөлгөөн хийж хүнсээ цуглуулахыг зөвшөөрөх бөгөөд  18 насанд хүрээгүй хүүхдийг гэрийн хяналтад байлгаж, дэлгүүр, худалдааны төв, олон нийтийн газраар явуулахгүй байхыг эцэг, эх, анги удирдсан багш нарт даалгалаа. 
- Иргэн та эмч мэргэжилтнүүдээс өгч байгаа зөвлөмжийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэн эрүүл мэндээ хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бодит мэдээлэлд тулгуурлан үүсээд байгаа асуудалд хандах, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг нийт ард иргэддээ хандан уриалж байна. Мөн аймгийн хэмжээнд хүнс, эм, эмчилгээний нөөц хүртээмжтэй байгаа тул иргэн та айж сандралгүй тайван байж, хайртай гэр бүлээ хамгаалан гэр гэртээ байхыг уриалж байна. 
 
ИРГЭН БҮР ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ЧАНД САХИЖ, АЮУЛТ ЦАР ТАХЛЫГ ДАВАН ТУУЛАХЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 5 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 6 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 7 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 7 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 8 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 8 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21