ОХУ-ТАЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-ын "Россети" компанийн ерөнхий захирал Бударгин Олег Михайлович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

"Россети" компани сэргээгдэх эрчим хүчний сүлжээ байгуулах төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. Монгол, ОХУ-ыг холбосон 500 вольтын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний шугам сүлжээтэй болох чиглэлээр хоёр талаас Ажлын хэсэг байгуулж ажлыг нь эхлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайд дэмжлээ.

Шугам сүлжээтэй болсноор манай улс тогтвортой эрчим хүчээр хангагдах боломж бүрдэнэ. Мөн энэ төслийг хэрэгжүүлснээр цаашид 220 вольтын хүчин чадал бүхий сүлжээгээр өргөтгөхийг талууд зорьж байна.

Шилэн кабелаар тавих эрчим хүчний энэ сүлжээний хүрээнд харилцаа холбоог хөгжүүлэх боломж бий болно. Европын улс орнууд нэгдсэн эрчим хүчний тогтолцоотой болохыг зорьж байгаа өнөө үед Монгол улс үүнд нэгдэж энэ зах зээл дээр тоглох боломжтойг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

НҮБ-аас Дэлхийн эрчим хүчний нэгдсэн системд сэргээгдэх эрчим хүчийг ашиглана гэж шийдвэрлэсэн. Дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзаж байгаа өнөөгийн нөхцөлд манай хоёр улс нэгдмэл эрчим хүчний сүлжээ бий болгож Ази-Европыг холбох боломж байгаа гэдэгт талууд санал нэгдлээ.

Монгол Улс баруун зүүн, төв гэсэн төмөр замын корридор байгуулахаар хөрш орнуудтайгаа тохиролцсон. Сэргээгдэх эрчим хүчний сүлжээгээ ч ийм байдлаар байгуулж болохыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр