5 настай охиныг дайрсан Б өмгөөлөгчөө сольсон гэдэг шалтгаанаар шүүх хурал дахин хойшлогдлоо

М.Төгөлдөр
2021/03/24

Явган хүний гарцаар гарч явсан таван настай охиныг дайрч амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг өнгөрөгч оны аравдугаар сарын 05-ны өдөр гарч байсан юм. 

Тодруулбал, 16:48 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд зам, явган хүний гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б явган зорчигч Б, О нарыг мөргөсөн юм. Ослын улмаас 9 настай, эрэгтэй О гэмтэж, 5 настай, эмэгтэй Б амь нас алдсан байдаг. 

Хэдийгээр уг үйл явдлаас хойш таван сарын хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл уг хэргийн шүүх хурал хойшилсоор байгаа юм. Өнөөдөр /2021.03.24/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б-н гэм буруутай эсэхийн шүүх хурал болох байсан ч шүүгдэгч Б нь хоёр өмгөөлөгчөөсөө татгалзаж шинээр өмгөөлөгч авсан, өмгөөлөгчийн шүүх хурал давхцсан, хэргийн материалтай танилцана гэдэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ өгсөн учир гэм буруугийн шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшиллоо.

Харин шүүхээс шүүгдэгч Б-г дахин шүүх хурлыг хойшлуулах хүсэлт өгвөл шүүгдэгчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах болно гэдгийг сануулсан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 32 минутын өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 48 минутын өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 1 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 1 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 1 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 16 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 17 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 17 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 23 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/27