ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАЙНЫ СУРГАЛТЫН ОРЧНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ


"Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь: Хувийн хэвшлийн оролцойтоогоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх" төслийн үйл ажиллагааны хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн зайны сургалтын орчинг хөгжүүлж, олон нийтэд танилцуулахад бэлэн болсон талаар өнөөдөр /2017.05.17/ ХХААХҮЯ-ны байранд мэдээлэл хийлээ. Хуралд ХХААХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Занданбал, төслийг зохицуулагч Г.Ганхөлөг нар оролцов.

Уг төслийг Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү Хүнс, хөдөө аж ахуйн зайны сургалтын орчин нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд, малчид, фермерүүд, тариаланчид цахим орчинд суралцаж, мэдлэгээ тэлэх, мэдээлэл солилцох зорилго бүхий цахим орчин юм.

Зайны сургалтын орчин нь Мүүдл системд суурилсан зайны сургалтын талбар (moodle.xxaa-zainii-surgalt.mn), Номын сан (books.xxaa-zainii-surgalt.mn), Татаж авах (download.xxaa-zainii-surgalt.mn) гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Мөн зайны сургалтын орчинд танхимийн сургалттай төстэйгөөр сургалтын бүхий л үйл ажиллагааг цахим орчинд явуулах боломжтой юм. Зайны сургалтын орчинд суралцагч курс, хичээлийг сонгон суралцах, татаж авах, цахим хэлэлцүүлэгт оролцох, бусад суралцагчидтай чатаар холбогдох, дасгал, даалгавар хийх, багштай шууд харилцах боломжтой. Түүнчлэн суралцагч өөрийн сурах арга барил, хүсэл сонирхол, цаг завтай үедээ тохируулан орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүнс, хөдөө аж ахуйтай холбогдолтой хичээлийг суралцах боломжийг бий болгож байгаараа онцлогтой хэмээн ХХААХҮЯ-аам мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр